Гурав дахь амьдралаа эхлүүлсэн Лодойсамбуу

“Улаан бал” нэвтрүүлгээр олонд танигдсан сэтгүүлч Ч.Лодойсамбууг сайн сэтгүүлч гэдгийг хүн бүр мэдэх ч хувийн амьдралых нь талаар тэр бүр хүмүүс мэдэхгүй. Түүний хувьд саяхан гурав дахь амьдралаа зохиосон бөгөөд хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан билээ.

Тэрээр хэдхэн жилийн өмнө гоо сайханч бүсгүйтэй нижгэр хурим хийж байсан юм. Тэгвэл сэтгүүлч Ч.Лодойсамбуу аавуудын баярын өдрөөр өөрийн цахим хуудаснаа нэгэн постыг хийсэн нь олон хүнийг гайхшруулав. Хоёр нялх хүүхэдтэй гэхээс өөртэй нь чацуу харагдах том хүүтэй гэдгийг нь тэр бүр хүмүүс мэддэгүй учир тэр биз ээ.

Түүний хүү аавуудын баярын өдрөөр аавдаа зориулж дуртай хоолыг нь хийж баярлуулсан тухай тэрээр хуваалцжээ. Мөн тэрээр чамгүй сайн аав гэдгээ баталж хүүдээ мотоцикл бэлэглэсэн гэнэ. Гурван хүүгийн эцэг “Сайн аав” сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн гэр бүлд аз жаргал хүсье

Back to top button