Мэдээ

1984 оны залуу АТГ-ын дэд дарга болно

Х.ууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийлээ. Танилцуулгыг АТГ-ын дарга З.Дашдаваа танилцууллаа. Үргэлжлүүлэн дэд даргад нэр дэвшээд буй Г.Азжаргал хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулав.

Тэрбээр “АТГ-ын даргаар томилогдвол НҮБ-ын ав.лигын эсрэг конвенц, Монгол Улсын А.влигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, бусад олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу дөрвөн чиглэлээр ажлаа зохион байгуулна.

Нэгдүгээрт, Ав.лигагүй орчин бүрдүүлэх буюу а.влигын суурьтай тэмцэнэ. Тодруулбал, төрийн үйлчилгээ зөвшөөрлийг бүрэн цахимжуулна. Үүнийг иргэд, Засгийн газар, УИХ-тай хамтарч хийж хэрэгжүүлнэ. Жишээ нь, хүнээс хамааралгүй болгох, хиймэл оюун ухааныг ашиглах, ялангуяа зөвшөөрлөөс стандартай бүртгэх чиглэл рүү явах ёстой. Зөвшөөрөл үйлчилгээг мэргэжлийн холбоод, ТББ руу шилжүүлэх байдлаар ажиллана.

Хоёрдугаарт, Хүний нөөцийг чадавхжуулах. Ялангуяа санхүүгийн мөрдөн шалгах чиглэлд илүү анхаарна. Уламжлалт аргаар тэмцэхэд хэцүү болсон. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулахад анхаарах болно.

Гуравдугаарт, Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил.

Дөрөвдүгээрт, Х.ууль э.рхзүйн орчинг бүрдүүлэх. Ав.лигын эсрэг мэдээлэл өгч байгаа иргэн, ААН-ийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Мөн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын талаарх эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана” гэлээ. АТГ-ын дэд даргын томилогдож буй Г.Азжаргал 1984 онд төрсөн ц.агдаагийн байгууллагад 9 жил, АТГ-т 5 жил ажиллажээ.

Related Articles

Back to top button