Мэдээ

Монголбанкныхан 7-р сарын 19-н хүртэл амарсан тул банк хоорондын гүйлгээ таг зогссон. Өндөр дүнтэй

Монголбанкныхан долдугаар сарын 19-н хүртэл амарсан тул банк хоорондын их дүнтэй гүйлгээ таг зогссон. Их дүнтэй гүйлгээ гэдэг нь 3’000’000 төгрөгөөс дээш байдаг. Үнэхээр дампуу юу?. . .Монгол Улсад барилга, уул уурхай, зам засвар гээд дэд бүтцийн ажлыг хийхэд хамгийн тохиромжтой, мөн аялал жуулчлалын улирал бол зуны хэдхэн сар. Гэтэл Монголбанк нь ийм дампуу наасан. . . Одоо ямар ч байгууллагын хувьд 3 сая гэдэг их дүнтэй гүйлгээ байхаа больсон. 300 сая ч их дүнтэй гүйлгээ биш шүү дээ…. Техник технологи хөгжсөн үед бүх хүмүүсээ амраах ёстой юм бол автоматжуулах хэрэгтэй чадахгүй байна гэдэг эмгэнэл.

Эдийн засгийн цусны эргэлт мөнгө гэж баахан сүртэй ярьж байснаа түүнийгээ нэг талд нь боочихоод өөрсдөө хөдөө гараад зугаалаад явчихсан. Яг нөгөө замын үүдийн халдварын ногоон тор шиг л ажиллаж байна дөө… гэж Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооны Гүйцэтгэх Захирал нь бачимдан бичсэн байх юм. МБ -наас ҮЦГТ-ийн журмын шинэчлэл хийхээр болсон. Мөн шудрага хэлэхэд Наадам бол манай улсын хамгийн том хөгжлийн удааршуулагч хүчин зүйл болж байна даа. Нийтээрээ ингэж таг алга болдог улс лав байхгүй байх. Хэдэн өдөр амарч аялж болно гэхдээ үнэндээ 6-8 сар хүртэл үргэлждэг нь аль аль талдаа төвөгтэй. Хүн бүр үүнийг энгийн зүйл гэж боддог нь гу.тамшигтай. Аялал жуулчлалын оргил сар байж хамаг шоппинг хийх, үзвэр үйлчилгээ нь хаагддаг гээд тоочвол дутагдалтай зүйлс нь барагдахгүй… Монгол улс жилийн хэдэн сар нь хүйтэн байдаг билээ гэтэл цөөхөн дулаахан хэдэн сарууддаа найр наадам гээд хамаг ажлаа хойш тавиад байвал яаж хөгжих билээ. тэр тусмаа Монголбанк нь ингэж хамаг гүйлгээ хаачихаад амраад байх нь манайх шиг ядуу буурай оронд байж болшгүй асуудал шүү.

Related Articles

Back to top button