Мэдээ

Г.Ганхүү олимпын нээлтийн үеэр цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдлөө

Цар тахлын улмаас бүтэн жил өнжсөн зуны XXXII олимп албан ёсоор нээгдлээ. Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Олимп нээгдсэнийг Японы эзэн хаан Нарүхито зарлан тунхагласан бол теннисчин Наоми Осака галт бамбарыг асаалаа. Цэнгэлдэх хүрээлэнд олимпын бамбарыг паралимпын тамирчин Цүшида Вакако оруулж ирсэн юм. Наадмын нээлтийн үеэр цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн хэсэг хором дуугаа хураасан бол туг өргөх, бамбар залах ёслолд Ковид19 халдварын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд зүтгэж буй эмч, сувилагч, тусгай үүргийн албан хаагчдыг оролцуулжээ. Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Бид энэ өдрийг арай өөрөөр төсөөлж байсан. Энэ бол хүн төрөлхтнийг нэгтгэх спортын их хүч, энх тайвны тухай тунхаглаж буй илгээлт. Хүнд цаг үед Олимпын наадмыг хүлээн авч зохион байгуулж чадсан Японы ард түмэнд талархал илэрхийлье.

Токиогийн олимпын наадмыг бодит болгосон бүх хүнд баярлалаа” гэв.“Токио-2020” олимпын наадамд манай улсын 43 тамирчин спортын 10 төрөлд оролцож байна. Цар тахлын улмаас бүтэн жил хойшилсон олимп үзэгчгүй болж байгаа бөгөөд уухайлах чанга дуу чимээ гаргахыг хор.иглосон байгаан байна.

Гэтэл нээлтийн үеэр монголын далбаа барин уухайлсан монгол иргэнийг цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргалаа. Тэр хө.өгдсөн хүнийг гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Related Articles

Back to top button