Мэдээ

БНХАУ-ын “1 ӨРХ 1 ХҮҮХЭД” бодлогоос болж КАНАД улс руу үрчлэгдсэн олимпын аварга

Канад улсын усанд сэлэгч Маргарет Макнилын талаарх яриа сүүлийн үед цахим ертөнцөөр маш ихээр тархаж байна. Тэрээр Токиогийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрлөөр түрүүлж алтан медалийн эзэн болсон. Маргарет Макнил нь 2000 оны 2-р сарын 26-нд БНХАУ-д мэндэлсэн бөгөөд хүн амын хэт их өсөлтөөс шалтгаалан БНХАУ-д 1970 оноос эхлэн 2015 он хүртэл үргэлжилсэн “1 өрх 1 хүүхэд” бодлогоос шалтгаалан нэг настай байх үедээ Канад улсын гэр бүлд ү.рчлэ.гдэж байжээ. Мөн тус улсад эрэгтэй хүн нийгэмд илүү байр суурийг эзэлдэг тул эрэгтэй хүүхэдтэй болохын тулд эхэнд гарсан эмэгтэй хүүхдээ ас.рамжийн газар өгөх, амь на.сыг нь егү.үтгэх, төрөөгүй байхад нь зу.лбуу.лах гэх зэрэг үйлдлүүд маш ихээр тохиолддог байв.

Тэрээр өөрийнхөө ү.рчлэг.дсэн талаараа хэвлэлд барагтай бол ам нээдэггүй бөгөөд “Би Хятад улсад мэндлээд маш бага байхдаа Канад гэх маш хол байдаг улс руу ү.рчлэг.дсэн. Би тэр үеэс эхлэн Канад хүн болж Канад хүний хувиар өсөж торнисон” хэмээн хэлж байсан. Ү.рчлэгдс.энээсээ хойш Канад улсын Лондон гэх Франц хэлээр ярьдаг хотод өссөн бөгөөд 2008 оны Бээжингийн олимпыг үзсэнээсээ хойш усанд сэлэлтийн спортод ду.рлаж олимпын аварга болох зорилгыг урдаа тавин найман наснаасаа идэвхтэй бэлтгэл хийж эхэлсэн.

Энэ удаагийн олимпын наадамд 100 метрийн эрвээхий сэлэлт (алтан медаль), 4х100 метрийн багийн чөлөөт сэлэлт (мөнгөн медаль), 4х100 метрийн багийн холимог сэлэлт (хүрэл медаль) гэх гурван төрөлд өрсөлдсөн бөгөөд бүгдэд нь амжилттай оролцож шагналт байруудад шалгарсан.Төрсөн эцэг эхдээ го.логд.ож га.нцаар хо.цорсон ч тэрээр хувь за.яаны эрх.энд өөрийн жинхэнэ гэр бүлийг олж улмаар олимпын аварга болоод байна.

Related Articles

Back to top button