Мэдээ

Ирэх сараас 421 мянган иргэний тэтгэвэр дараах хэмжээгээр нэмэгдэнэ

Ирэх сараас 421 мянган иргэний тэтгэвэр дараах хэмжээгээр нэмэгдэнэ Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 409.0 мянган төгрөг болон нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, тэтгэвэр авагчид хоёрдугаар сараас нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмсэн байна. Монгол улсын хэмжээнд нийт  446.4 мянган тэтгэвэр авагчид нийт 185 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны 6 банкаар дамжуулан авдаг байна. 

Related Articles

Back to top button