Мэдээ

ОСОРЖАМАА Х.Ү.Й.С СОЛИУЛАХ ХАГАЛГААНД …

Хэзээд ямар ч үед хийсэн лайвын хандалтаараа дуулиан тарьдаг О.Осоржамаатай ярилцжээ

 -Осоржамаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? -Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй. Багаасаа ганцаараа өссөн болохоор з.о.ж.и.г болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа у.й.д.а.х гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж өгдөг. Нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрдөг. Цахим орчинд нэлээн хугацаа зарцуулдаг.

-Ямар ажил, хөдөлмөр эрхэлж байна вэ? -Одоогоор гэртээ л байна. Хааяа лайв хийж үзэл бодлоо бусадтай хуваалцана хажуугаар нь инээд бэлэглэнэ. Би Төв аймгийн Эрдэнэсант суманд өссөн. Хөдөөний айлуудад туслаад л наадам болохоор хурдан морь унаж яваад хүүхэд нас минь өнгөрсөн. Сүүлд Өвөрхангай аймагт амьдардаг ээжийнхээ хамаатан руу очсон юм. Хархорин суманд есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д элсэн суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн. Өвөрхангайд ажил олдохгүй болохоор нь Улаанбаатар хот руу ирсэн. -Энд надад тусалж дэмжих хамаатан садан байхгүй. Эхэндээ учраа олохгүй, ажил ч олдохгүй хэцүү байсан. Хархорин зах дээр хуушуур зарлаа, дараа нь хог ухаад баян хүмүүсийн хаясан эд барааг нь угааж цэвэрлээд зарж ч үзсэн. Сүүлд шорлог зардаг байсныг хүмүүс мэдэх байх. Өлсөхгүй амьдрахын тулд юм юм л хийсэн дээ.

-Таны цахим орчин дахь амьдрал олны анхаарлын төвд байдаг. Лайв хийхэд л 20-30 мянган хандалт авч байгаа харагддаг. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?-Анх бичлэг хийгээд фэйсбүүкт оруулахад л итгэмээргүй олон хандалт авсан. Ихэнх нь л ш.о.о.л.с.о.н х.а.н.д.л.а.г.а.т.а.й байсан даа. Тухайн үед ч гадуур дотуур явахад хүмүүс д.э.э.р.э.л.х.э.э.д х.э.ц.ү.ү л байлаа. Намайг ө.м.г.ө.ө.л.ж, хамгаалаад байх хүн байхгүй. Одоо харин х.а.н.д.л.а.г.а өөрчлөгдсөн шүү. Би а.й.х а.ю.у.л.г.ү.й г.у.д.а.м.ж.а.а.р а.л.х.д.а.г болсон. Надад баг зүүх ямар ч шаардлага байхгүй. Миний лайвыг нас насныхан л үздэг. Д.о.р.о.м.ж..и.л.ж д.о.о.г т.о.х.у.у хийж байгаа хүмүүсийн хаяг руу ороод харахад ихэвчлэн залуучууд л байдаг. Харин гадаад улс орнуудад амьдарч байгаа монголчуудын зарим нь намайг дэмждэг юм. Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаад маань талархдаг гэх үү дээ. Монголд бол гадуур явахад ц.о.х.и.о.д авахгүй ч “Осоржамаа явж байна” гээд л инээлдэх ч юм уу тийм хандлага ажиглагддаг. Эвэртэй туулай үзсэн юм шиг л хандана шүү дээ, зарим тохиолдолд. Уул нь би бусдын л адил амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа хүн шүү дээ. Тэнгэрээс унаад ирээгүй.

-Өнөөдөр Монголд лайв хийгээд 30 орчим мянган хандалт авдаг хүн одоогоор алга. Ямар ч нэр дэвшигч, нэр алдартай хүн цахимд ийм хэмжээний хандалт авч чадахгүй байна. Тантай гэрээ байгуулж бараагаа рекламдуулах санал ирж байна уу? -Ирдэг болсон шүү. Үүнийг улс төрийн бохир аргаар ашиглах гээд байдаг талтай. Гэхдээ би тэр бүрт нь зөвшөөрдөггүй юм. Сая менежертэй болсон. Миний хувьд пүүзний дэлгүүртэй гэрээ байгуулж хэсэг хугацаанд ажилласан, мөн гоймон гэх мэт бараа бүтээгдэхүүнийг рекламдсан. Үр дүн нь ч тодорхой хэмжээнд гарсан гэж үзэж байгаа. -Тань руу д.а.й.р.ч байгаа залуусыг хувьдаа юу гэж дүгнэдэг вэ? -Эхэндээ э.м.з.э.г хүлээж авдаг байсан шүү. “Осоржамаа гэртээ б.о.о.г.о.о.д ү.х.ч.и..х.с.э.н байна” гээд фэйсбүүкээр явж байгаа юм чинь. Одоо тэр бүхнийг тоохоо больсон. Дэлхий дээр чинь янз бүрийн хүмүүс амьдардаг шүү дээ. Гадаадад байгаа боловсролтой, юм үзэж нүд тайлсан хүмүүс намайг ойлгож дэмждэг юм.

Related Articles

Back to top button