Мэдээ

Зурхайчид итгэж, 34 сая төгрөгөө за.лилуулжээ


Одоогоос 13 жилийн өмнө бусдын сүсэг бишрэлийг далимдуулан залилсан Д.Ганзүү гэгчийн үй.лдсэн хэ.ргийн талаар тоймлон хүргэе.
Д.Ганзүү гэх этгээд нь 1.6 жилийн хугацаанд 9908хххх гэсэн дугаартай утаснаас бусад руу өөрийгөө “зурхайч” гэсэн мессэж бичиж итгүүлэн, хо.хирогч Т-ээс 34 сая төгрөг за.лилжээ.Хэ.ргийн хо.хирогч Т мэ.дүүлэгтээ “2007 оны гуравдугаар сарын 18-нд эхнэр бид хоёр гэртээ байж байтал миний утсанд 9908хххх гэсэн дугаараас “Мобикомын 100 дугаар сонгогдлоо. Бид таны өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван үеийн зурлагыг хэлэх буяны ү.йл хийж байна. Хэрэв та хү.свэл өөрийн төрсөн он, сар, өдрийг илгээн бидэнд ха.ндаж болно” гэх утга бүхий захиа ирсэн.

Тухайн үед эхнэр бид хоёр өөр өөрсдийн төрсөн он, сар, өдрийг илгээж, асуухыг хү.ссэн зүйлээ асуухад тэр дор нь “Танайх ам бүл дөрөв. Хоёр охинтой, ээж чинь хүнд ө.вчтэй хүн байна. Танай гэр бүлтэй ойр нэг эрэгтэй хүн байна. Түүнд сайн ха.ндаж байх хэрэгтэй” гэх мэтээр бидний асуусан асуултад дор бүр нь үнэн зөв хариулж байсан. Иймд бид түүнийг зурхайч гэдэгт бүрэн итгэж, зөвхөн утсаар түүнээс асуух зүйлсээ асууж, түүний хий гэсэн болгоныг хийж, дор бүр нь төлбөр, мөнгийг нь түүнд ши.лжүүлдэг байсан. Тухайлбал, тэрбээр хэлэхдээ “Буян сайн үйлд гэсний дагуу асрамжийн газрын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгсөн.

Мөн өөрийн дотнын найз, далан дээрээ мэнгэтэй, гарын алган дээрээ нэвт хөндлөн зураастай эрэгтэй хүнийг баярлуул, ар гэр нь я.дуу амьдралтай хүн байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь манай эхнэр, охин хоёр миний найз Д.Ганзүүгийн далан дээр нь “Мэнгэ байна уу” үзээд байхгүй байхаар нь “Байхгүй байна” гэж хэлтэл “Та нарын үзсэн далан дээр биш нөгөө талын далан дээр нь байгаа. Тэр хүн буянтай сайн хүн, түүний үгэнд орж байх хэрэгтэй” гэсэн мессэж ирсэн.

Ингээд байж байтал “Төрсөн ахдаа туслаарай” гэж мессеж ирсэн. Тухайн үед манай ахын хүүхэд хэ.рэгт орсон байсан тул би ахдаа 10 сая төгрөгийн мал та.слаж өгсөн. Хэсэг хугацааны дараа шуудангаар надад захиа ирсэн бөгөөд нээж үзтэл бичгийн цаасан дээр улаан өнгөөр “ДОХ-ын үндэсний төв” гэж бичээд миний овог нэр регистрийн дугаарыг бичиж, “Д гэгч нь ДОХ ө.вчний улмаас н.а.с ба.рсан бөгөөд түүнтэй байнгын ха.рьцаанд байдаг байсан э.мэгтэй та.ньтай мөн ха.вьтагч байх тул та эхнэрийн хамт ДОХ-ын үндэсний төвд ирж шинжилгээ өгнө үү.

ДОХ-ын үндэсний төвийн орлогч дарга Болормаа” гэх нэр гарын үсэг, тамгатай бичиг байсан.Тэр бичгийг уншаад би у.хаан а.лд.аж у.нах дөхсөн бөгөөд а.миа хо.рлох о.ролдлого хүртэл хийсэн. Ингээд эхнэртээ уг бичгийг үзүүлтэл “Эхнэр би ганц эрэгтэй хүнийг хайрласаар ирсэн” байтал… хэмээн у.йлсаар байсан. Ингээд яах учраа олохгүй мөн л нөгөө зурхайчаас асуусан. Гэтэл зурхайч “Улаанбаатар хот явж шинжилгээ өг. Гэхдээ хувийн хоёр эмнэлэг байгаа аль нэгэнд нь өгөөрэй. Явахдаа найзыгаа авч яваарай. Замдаа “Эмохо ум пааний суухай” гэсэн тарнийг байнга уншиж явахыг зөвлөсөн. Ингээд би найз Д.Ганзүүд үнэн учраа хэлж хамт явахыг гуйж, эхнэрийн хамт Улаанбаатар хотыг зорьсон.

Ингээд эхнэр бид хоёр шинжилгээ өгтөл бидний хариу “ДОХ ө.вчингүй” гэж гарсан. Ингээд зурхайчид хэлтэл “ДОХ ө.вчин чамаас хуруу зайтай өнгөрлөө, өөрийн чинь найз энерги сайтай хүн тул та хоёрыг аварлаа. Түүний хү.ссэн хү.слийг биелүүлж баярлуулаарай” гэсэн мессэж ирсний дагуу эхнэр бид хоёр Д.Ганзүүг баярлуулахаар шийдэж, түүний гол хү.сэл нь студитэй болох байсан тул Бээжин явж, тоног төхөөрөмж авчрах болсон. Энэ тухайгаа зурхайчид хэлтэл намайг өөрөө “Бээжин явж болохгүй, эхнэр, охиноо Д.Ганзүүгийн хамт явуул” гэсэн. Ингээд бид түүнд 16 сая төгрөгийн үнэтэй телевизийн студи байгуулж өгсөн.

Зурхайч над руу “Бясалгалд яв” гэж үргэлж мессэж бичиж байсан тул би эхнэр, Д.Ганзүү, түүний эхнэрийн хамт 14 хоног Дуган хад амралтын газарт Энэтхэг багш ирсэн гэхээр нь бясалгалд сууж бүх зардлыг нь төлсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа зурхайч хэлэхдээ “Чиний цагаан машин чамд таа.рахгүй байна. Өөр хүнд ши.лжүүл” гэсэн тул өөрийн найз Д.Ганзүүд ши.лжүүлсэн. Үүнээс хойш 2008 оны есдүгээр сарын 26-нд манай эхнэр надад хэлэхдээ “Д.Ганзүү зурхайч байж магадгүй юм. Д.Ганзүүтэй у.нтаж энергээ сэргээ” гэсэн мессэж үргэлж ирдэг байсан. Тэгээд хавраас хойш надтай нэлээд хэдэн удаа у.нтсан” гэжээ.

Харин хо.хирогч Т-ийн эхнэр У мэдүүлэгтээ … “Зурхайч гэх хүнээс мессэж ирснээс хойш манай гэрт хэ.рүүл, у.руул та.срахаа байж, тэр болгонд нөхөр бид хоёр хоорондоо зөв.лөлдөхгүйгээр зурхайчаас өөр өөрсдийн зүйлээ асууж байсан. Тэр бүү хэл зурхайч биднийг хоорондоо мессэжээ үзүүүлэхийг хо.риглодог байсан. Амьдралынхаа талаар асуухад маш хурдан хариулдаг байсан бөгөөд “Би таныг хамгаалалтандаа авлаа” гэж хэлдэг байсан. Мөн тэрбээр “Найздаа тусал” гэж хэлсний дагуу бид Д.Ганзүүд таван сая төгрөгөөр хашаа, байшин авч өгсөн.

2008 оны эхээр зурхайч над руу “Ганзүү бол сайн хүн түүнтэй у.нтаж энерги ав. Хоёр талынхаа амьдралыг сайжруул” гэсэн. Би хариуд нь найзыхаа э.р нөхө.ртэй ийм бай.далтай байж чадахгүй, би ха.рьцаанд орж ча.дахгүй гэж хэлтэл “Чи а.миа бо.длоо, эцэст нь ха.рамсана” гэж уу.рласан. Ингээд сүүлийн үед “Нөхрөөсөө с.а.л, са.лахгүй бол амьдрал чинь до.ройтно, хоёр охиноо бод” гэж хүртэл мессэж бичдэг байсан…” гэжээ.

Шүү.гдэгч Д.Ганзүү мэ.дүүлэгтээ… “2001 онд бид Завхан аймгаас Орхон аймагт нүүж ирсэн. Нэг өдөр манай эхнэр Н өөрийн сургуулийн найз У-тай таа.ралдаж, улмаар би хо.хирогч Т, түүний эхнэр У нартай гэр бүлийн найзууд болсон. 2007 оны гуравдугаар сарын 18-нд өөрийн гар утас засварын газарт байсан дугаараас Т-ын гэр бүл рүү “Зурхайч байна” гэж мессэж бичиж, өөртөө итгүүлэхийн тулд тэдний талаар мэддэг зүйлээ бичдэг байсан. Тэдний ярьсан бүхэн үнэн бөгөөд гэхдээ би тэднээр бусдад буян үй.лдүүлж байсан тул бага я.л ший.тгэл но.гдуулж өгнө үү” гэжээ.

Шүү.хийн ший.двэр шүү.гдэгч Д.Ганзүүг бусдыг хуу.рч мэ.хэлсэн, за.лилах г.эмт хэ.рэг үй.лдсэн г.э.м бур.уутайд тооцож, зургаан жилийн хо.рих я.ла.ар ший.тгэжээ. Харин одоо зал.илагч Д.Ганзүү хугацаа нь дуусаж, хо.рих ангиас су.ллагдж.ээ.

Related Articles

Back to top button