Мэдээ

Сурагчдын хараа муудаж, самбарт бичсэнийг харахгүй

Хоёр жилийн ха.туу хөл хо.рионы хамгийн том хо.хирогч нь хүүхдүүд.  Сургууль, цэцэрлэгийг нь хааснаас болж тэд гэрээсээ ч гарах “э.рхгүй” болсон. Тиймээс дөрвөн хананы дунд утас, компьютертэй өдөр, шө.нөгүй найзалснаас болоод хараа нь м.уудсан хүүхдүүдийг  ангийн багш нь  хичээлийн жил эхэлсэн эхний өдрөөс л  анзаарах  болжээ.

Дунд ангийн багшийн хэлснээр “Манай ангид бусад хүүхдийг бодвол өндөртөө ордог, хараа нь ч асуудалгүй хүүхдийг би бага ангиас нь эхлээд  хоёрдугаар са.лааны хойноосоо гуравдугаар ширээнд суулгасан. Харин өчигдөр хичээлдээ ирээд самбар дээрх бичсэн зүйлийг сайн харж чадахааргүй  болтлоо хараа нь м.уудсан байна. Арга буюу самбартай ойрхон,  өөрийнхөө ширээний дэргэд  суулгаж хичээлийг нь хийлгэсэн.

Манай ангид хараа нь м.уудсан хүүхэд ганц, нэгээр тогтохгүй бий. Самбар дээр бичсэн зүйлийг сайн харахгүйгээс гадна дэвтрийн шугам давуулж, хазгай муруй бичих зэргээр хүүхдийн хараанд өөрчлөлт орсон байна” гэдгийг санаа нь зо.внингүй ярив. Багшийн зүгээс тухайн хүүхдүүдийн ар, гэрийнхэнд харааг нь яаралтай  шалгуулахыг  зөвлөсөн байна.

СУДАЛГАА: ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД СУРАГЧДЫН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДСЭН

Зөвөөр ашиглавал харилцааны зөв хэрэгсэл. Тиймээс томчууд бид өсвөр насны хүүхдүүдэд гар утас, компьютрийг зөв зохистой хэрэглүүлж төлөвшүүлж өгөх ёстой. 3-6 насны хүүхдүүд өдөрт 30-40 минут, 6-12 насны хүүхэд 90-120 минут утас үзэх нь тохиромжтой юм байна.

Related Articles

Back to top button