Мэдээ

Бусдад зээлсэн мөнгөө авч чадахгүй толгойгоо гашилгаж сууна уу..

Хэзээ ч өрөө өгдөггүй хэр нь байнга мөнгө зээлдэг тийм хэн нэгнийг та эргэн тойрныхоо хүмүүсээс цөөнгүй олох л байх. Магадгүй таны сайн найз ч тэдний нэг байж болно. Бид ийм хүмүүстэй уулзахдаа өрний тухай санадаггүй. Үүнийг ч тэд мэддэг, ашигладаг юм. Бидний халаасан дахь мөнгөний тухай яриа үүсэхэд бид таагүй байдалд орцгоодог. Мөнгөө нэхэж ма.ргахаас за.йлсхий.дэг.

Энэ нь магадгүй найзаа а.лдах.ыг хү.сээгүйг.ээс болдог биз. Зөөлөн сэтгэлээсээ болж гарлага гаргалгүйгээр, нөхөрлөлөө хэрхэн хадгалах вэ? Үүнийг хэцүүхэн, хатуухан асуудал гэж битгий бодоорой, бид чамд эелдэг шийдлийг бэлдсэн.

Нэгэнт чи хийх ёстой юмаа хийсэн тэр ч хэрэглэх үедээ хэрэглэсэн одоо эргүүлж өгөх цаг нь мөн. Авах хэрэгтэй бас эрхтэй гэдгээ мэдэж байгаа ч яг цагаа тулахаар “хонх уяж” чаддаггүй бол бү.дүүлэг, тү.рэмгий зан гаргалгүйгээр байдлыг өөрт хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ? 

Сөрөг шийдэл: Зээлсэн мөнгөө байн байн нэхэх нь “юм үзээгүй” хүний шинж болохоор найз шиг маань “За за” гэж бодох. Зээлүүлсэн мөнгөө л авчихвал машиныхаа урьдчилгааг, баярын үеийн байрны лизингээ төлчихөөр байхад эсвэл эртнээс товлосон даашинзаа авах боломжтой байхад хүртэл нөгөө хүндээ огт сануулалгүйгээр чив чимээгүй явах. Өөрийн фейсбүүк хуудас дээрээ нэрийг нь tag-лаж байгаад “Хүмүүс өрөө төлчихвөл их сайн байна!” гэсэн сэтгэл зүйн да.йралтын маягтай статус бичих. Эсвэл тэр хүнийхээ гэр бүлийнхэн, найзууд руу утасдаж амлалтандаа хүрэхгүй байх нь хэчнээн бү.дүүлэг хэ.рэг болох талаар бүтэн цагийн лекц уншиж, ойр дотны хүнээс нь зээлсэн мөнгөө аваад гарах.

 Эерэг шийдэл: “Чамд нөгөөхөө өгөх боломж байна уу?” гэсэн үгээр яриагаа эхлүүл. Түүнийг магтах маягтайгаар ярь. “Миний найз чинь юмыг зохицуулахдаа мундаг, ухаантай юм чинь дээр найзаасаа авсан мөнгөө нэг зохицуулчихна биз дээ?” гэх мэт. Бас инээмсэглэхээ мартав аа. Ингэх тусам улам чамайг “элэг бариад” байвал “Би ойрын хугацаанд … авах гэтэл мөнгө ду.таад байна.

Яаралтай өгч нэг тус болооч” гэж хэлээрэй. Чиний нөхцөл байдлыг мэдэж байгаа ихэнх зээлдэгч энэ үед бушуухан олж өгөхийг хичээнэ. Харин чамд хичнээн хэрэгтэйг мэдсэний дараа ч утсаа авалгүй зу.гтах зэргээр өө.дгүй зан гаргавал яах вэ? Авахгүй л бол дансанд чинь хү.ндрэл учруулах хэмжээний мөнгө биш бол “Буян болог” гээд түр зуур о.рхичих. Ухамсартай хүн боломж гармагц эргүүлж өгч л таараа. Хэрвээ их хэмжээний мөнгө зээлдүүлсэн бол, гэрт нь очоод учир явдлаа тайлбарлаж “Дүйцэхүйц хэмжээний үнэд хүрэх зүйл өгөөч” гэж хэлээрэй.

Яагаад ингэх хэрэгтэй гэж? Бүх зүйл хүмүүсийн ха.рилцаан дээр тогтдог. Ха.рилцаагаа м.уутгахыг хэн ч хү.сэхгүй. Гол нь бие биенээсээ цаагуураа л хү.ндлэл, анхаарал х.үсч байдаг. Хэн хэнийх нь хү.сэл нэг цэг дээр мө.ргөлдөөд эв найртайгаар “зө.рж” чадахгүй байгаа үед л зө.рчил үүсдэг.

Тийм болохоор найр тавиад үз. Тэр чамд буцааж өгөх үүрэгтэй боловч магадгүй тэр ажилдаа түүртээд мартчихсан, өгчихсөн гээд бодчихсон эсвэл гуравдагч этгээдийн улмаас бу.руу ойлголцчихсон ч байж болно. Тийм болохоор уу.рлахаа битгий у.рьтал болгоорой. Өөрийнх нь талаар ярьж байгаа нь, түүнийг магтаж байгаа нь цаагуураа тухайн хүндээ санаа тавьж, анхаарч байгаа эелдэг занг харуулж байгаа хэ.рэг.

Related Articles

Back to top button