Мэдээ

БНАСАУ –д шөнө болсон парадад олон улсын шинжээчид анхаарлаа хандуулж байна

БНАСАУ улс байгуулагдсаны 73 жилийн ойгоо тохиолдуулан цэргийн парадыг зохион байгууллаа. Парад Пёхньян хот дахь  Ким Ир Сений нэрэмжит талбайд шөнийн 00:00 цагт эхэлсэн байна. Тус улсын  удирдагч Кин Жон Ун  парадад  оролцсон  боловч ямар нэгэн үг хэлээгүй гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Коронавирусийн халдварын  тархалтыг  бууруулахын  тулд  хилээ хаагаад байсан тус улсад халдварын тархалт огцом  буурсан билээ. Тус улсад  суугаа  гадаадын  дипломатууд  ихэнх нь  тус улсаас гарсан. Энэ мэдээг орон нутгийн “Родон Синмун” сонин мэдээлжээ. Олон улсын ажиглагчид түүний биеийн байдлыг эргээд хэвийн байдалд шилжсэн гэдэг дүгнэлтийг гаргажээ. Учир нь  урд шөнийн  нийтлэгдсэн зургуудад  түүний жин болон бусад зүйлс хэвийн гарсан байна.

CNN агентлагийн  мэдээлж  байгаагаар энэ парадад ямар нэгэн цөмийн болон баллистик пуужин харагдаагүй гэжээ. Харин  тариачдын  трактор  болон  явган цэргийн цуваа дийлэнх нь байсан гэдгийг онцолсон байна. Нэг жилийн дотор гурван ч цэргийн парадыг хийгээд байгаа БНАСАУ-ын хувьд өмнөх арга хэмжээнүүдээрээ шинэ төрлийн  зэвсгийг танилцуулж байсан.

Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард БНАСАУ нам байгуулагдсаны 75 жилийн ойгоо  тохиолдуулан томоохон цэргийн парад зохион байгуулж, тив хоорондын шинэ баллистик пуужин, шумбагч  онгоцноос  харвах  баллистик пуужин зэрэг цэргийн дэвшилтэт техник хэрэгслүүдээ үзүүлсэн билээ.

Related Articles

Back to top button