Мэдээ

Mrs.M хөл хүнд гэдгээ бүжиглэж харуулжээ

Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M хэмээх бүсгүй. Тэрбээр СТА жүжигчин О.Энхтуулын охин билээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг,

аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ ну.удаг нь олон ч хүний со.нирхлыг та.тдаг.Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч ду.тахгүй нэгэн.

Хамгийн сүүлд зуны хит Бороо хэмээх дуугаараа олныг ба.йлдан да.гуулаад амжсан. Тэгвэл өнөөдөр реппер бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа х.өл х.үнд бүжиглэж буй зургаа дэлгэн дагагч нарынхаа ха.йрыг татаад байна.

Олны мэдэхээр тайзны нэр Mrs M. буюу Тамир нь 1993 оны 1 сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн. Тамир нь 3 хүүхэдтэй айлын том нь бөгөөд 2007 онд Герман улс руу гэр бүлээрээ нүүж, тэндээ ахлах ангиа Stuttgart хотын “Gottlieb Daimler Schule” сургуульд сурчээ. Харин Монголд байх хугацаандаа “Goethe” герман хэлний сургуульд 9-р анги хүртлээ суралцаж байсан.

 Тэрээр 2008 оноос Unicorn амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож урлагийн гараагаа эхлүүлж байжээ. 2014 онд Slap Label-н Sing Like a Pro төсөлд оролцож продюсер, рэппер Lil Thug E-тэй хамтран “Цор Ганц” нэртэй дуу гаргаснаар олонд танигдаж эхэлсэн. Үргэлжлүүлэн тэрээр Slap Records-с “Gentleman” нэртэй нийт 13 дуунаас бүрдсэн анхныхаа цомгийг 2016 онд гаргасан байна.

Related Articles

Back to top button