Мэдээ

Э.Цэндбаатар Киргизстан улсын өмнөөс ДАШТ-д орох уу

Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Ингэхдээ түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр

түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан байна. МУГТ Э.Цэндбаатар уг саналд одоогоор хариу өгөөгүй гэв. Дэлхийн чансаанд хоёрт, Азийн чансааг тэргүүлж буй Э.Цэндбаатарын хувьд сорил тулаанд оролцохын тулд чадах бүхнээ хийж, ард түмний дэмжлэг, туслалцааг авсан.

Тэрбээр сорил тулаандаа ялж, дэлхийн аваргыг зорин, олимпод ялагдсан Орос тамирчныг ялахыг х.үсч байсан тухайгаа ярьсан юм. Ха.рамсалтай нь,  жиндээ орох өдрөө ороогүй юм. Түүнтэй тулалдах байсан О.Тулга 59.9 кг-аар жиндээ орсон байсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Э.Цэндбаатар жиндээ орохоосоо өмнө 60 кг-аас илүү жинтэй байсан гэж мэдэгдэж байсан юм.

Related Articles

Back to top button