Мэдээ

Хүүхдийн элч дуучин хүүхдүүдээс сэжиглэлээ

Салхинд хийсэх бо.хир хог…тэр гэхийн тэмдэггүй хамар сэтлэм ө.мхий үнэр ….Хогон дотор шуудай барин бөгтийн тонголзох хүүхэд хүмүүс… Ойрхон ноход хөөцөлдөх нь хөөцөлдөж, хог ухах нь ухаж, хэд гурваараа хар хэрээ нисэж бууна…

Гэнэт ноход ху.цалдан хогоос холдох, хог дээр эргэлдэх хэрээд үргэн нисэхэд хогийн  машин ирж тэнгэрт тултал шороо босгон хогоо асгахад хогон дотор тонголзож байсан хүмүүс гvйлдэн ирж зарим нь машины ачаанаас зүүгдэнэ….энэ бол улаан чулуутын хогийн цэгийн дүр зураг…

Ингэхдээ НҮБ-ын хүүхдийн сангийн элч МУ-гавъяат жүжигчин дуучин Ариунаатай энэ х.о.гийн цэг дээр ярилцсан юм. Алтантүрүү энэ үйлдлээрээ эрхэм хатагтайг зориуд энд урьсан гэдэг нь асууж буй асуултаасаа тодорхой байлаа. Алтантүрүү: -Зиа хогон дотор алхаж буй хүмүүсийг хараад та юу гэж бодож байна? Үнэр танар хэ.цүү байгаа биз…

-МУГЖ Ариунаа -Тийм байнаа, үнэртээд л байна. Одоо бүр хувцсанд нэвт шингэж байна шдээ. Би урд нь улаан чулуутын хогийн цэг гэж сонсож л байсанаас яг хогон дотроос хоол олж идэж байгаа хүмүүсийг өнөөдөр л өөрөө хараад үнэхээр ха.чин  болж байна. Магадгүй миний хүүхдүүд ингэж явбал яах байсан бол гээд л……гэж хариулав.

НҮБ- ийн ХҮҮХДИЙН элч, “хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” хэмээн дуулдаг, “Ариун сэтгэл” сангийн тэргүүн хатагтай ингэж хариулахын чинээ төсөөлсөнгүй. Ариунаа хатагтай л бүхнээс түрүүнд байг гэхэд ямартай ч хэд хэдэн удаа энэ хогийн цэг дээрх хүүхдүүдтэй уулзаад амжсан байх ёстой л үүрэг хүлээсэн хүн. Элдэв олон цол гуншингаа ч бодсон нийгмийн хариуцлагын хүрээнд ганц удаа ч ирж үзээгүй гэж үү????

Алтантүрүү: -Ариунаа эгчээ! Та НҮБ-ийн элч дуучин, “Ариун сэтгэл сангийн тэргүүн” МУ-ын гавъяат жүжигчин гэх эдгээр чухал цол гуншин таныг дагаж явдаг! Би энд хогон дотор 4-н хүүхдээ дагуулаад явж байгаа ээжийг хараад гол минь  үнэхээр өмөрч байна.Яагаад 3хан сая Монголчуудын хүүхдүүд энд хогон дунд явна вэ? Та нар хаана байна аа? Энд цэцгүүд  байна шүү дээ, Монголын ирээдүй явж байна шдээ! Та нар маань хаана байна вэ???

Ариунаа: -Тэгээд … нөгөө амьдралд яалт ч үгүй үе байдаг лдаа. Айлд эр нөхрийн түшиг тулгуур мааш их хэрэгтэй. Би ч өөрөө энэ зо.влонг ам.ссан. Эр нөхрийн түшиг амьдралд үнэхээрийн ду.тагддаг…..гэх мэт шаал өөр хариулт өгөх юм.

Алтантүрүүгийн асуулт бол товч бөгөөд туйлын тодорхой байсан. Харин Хатагтай Ариунаа асуултаас санаатай бултав уу? Эсвэл тэр гээд ам бардам хэлчих хийсэн зүйлгүйдээ асуултыг дүйвэлсэн үү? Үгүй бол асуултаа ойлгохгүй байгаа юмуу бүү мэд. Юутай ч шаал өөр зүйл ярьж, ээж хүн бол, эхийн сэтгэл гэх үгсээр романтик гэгчийн хариулт өглөө.

Ингээд зогсохгүй Ариунаа хатагтай нийгмийн доод давхаргынхан, хог түүж буй хүмүүсийн зо.влон, хоол хүнсгүй та.рчиг хоосон хүмүүсийн тухай ОНОЛЫН ҮҮДНЭЭС маш гайхамшигтай ярьлаа. Бүр сэтгэл хөдлөлтэй, маш их эмоцитой хоолойгоор онолдож гарлаа. Яг л өөрийнхөө хог түүж явсан өдрийг дурсаж буй мэт, я.дуу хүний сэтгэл зүйн байдал гээд дотор нь ороод гарсан мэт, бүр сэтгэл зүйчээс илүү тэдний дотоод сэтгэлийг гаргаж, уран цэцэн, уянгын халилтай ярилаа.

Гэвч БИ тэгж тусалж, ингэж уриалж, тийм х.v.ч.и.р.х.и.й.л.э.л.д өртсөн хүүхдийг, ингэж ингэж авраад, өөрийнхөө санаачилгаар тийм тийм буяны үйлс хийж, тэдэн хүүхдийг хамгаалсан….гэх ганц өгүүлбэр хэлсэнгүй. Мэдээж тэрбээр НҮБ-ийн элч дуучин, “Ариун сэтгэл” сангийн тэргүүн нэртэй л болохоос хүүхдэд тусалж, х.v.ч.и.р.х.и.й.л..э.л.т.э.й тэмцэж явна гэж Монголчууд нэг ч сонсоогүй!!

Related Articles

Back to top button