Мэдээ

174 сурах бичигт шинжилгээ хийхэд маш их алдаа илэрчээ

ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлгэхээр 2021 оны оны 3 дугаар сард тушаал гаргаж 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон.

Энэ ажлын хэсэг өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн Агуулга, Арга зүй, Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, Дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажиллажээ.

Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон. Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон.

 Сурах бичигт монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан. Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан, Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон.

Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог. Сурах бичгийг тогтвортой хэрэглэх, Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах,

Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсрол анхаарах,  Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж ажиллаж байгаа. Ажлын хэсгээс сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал.

УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийн зүгээс 20 орчим саналыг тусгуулаад байна.

Related Articles

Back to top button