Мэдээ

А.АРИУНЗАЯА: Монгол улс 2030 онд ядуу хүнгүй болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: Манай улс олон бичиг баримт, төлөвлөгөө, хөгжлийн бодлогоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ.

Энгийн иргэдэд ойлгохоор хариулт өгөөсэй гэж хү.сэж байна. Сүүлийн 30 жилийн я.дуурал 26-30 хувьтай хэвээр байна. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядууралгүй болох вэ. 2022 оны төгсгөлд ядуурал яг хэдэн хувиар буурах вэ.

Хөгжлийг гацаагаад байгаа зүйл дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай. ХНХЯ-НЫ САЙД А.АРИУНЗАЯА: 2030 онд ядуурлыг тэглэх уриалгад дэлхийн бүх улс орнууд нэгдсэн. Манай улсын хувьд мөн адил 2030 онд ядуурлыг тэглэх чиглэлд түлхүү анхаарч ажиллана.

Ядуурлыг бууруулахын тулд эрүүл мэнд болон боловсролын салбарт түлхүү анхаарах шаардлагатай. Үүнтэй холбогдуулан халамжаас хөдөлмөр рүү гэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

Related Articles

Back to top button