Мэдээ

Ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 хоног байсныг 20 хоног болгож нэмлээ

Манай улс анх удаа Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн батлах гэж байна. Манай улс анх удаа Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн батлах гэж байна. 1999 оноос шинэчлээгүй Хөдөлмөрийн хуулийг бүрэн шинэчлэхээр Засгийн газар 2018 оны хавар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байв. Улмаар долоон чуулган өнгөрсөн ч х.уулийн төслийг эцэслэн баталж чадаагүй байна. 1999 оноос шинэчлээгүй Хөдөлмөрийн х.уулийг бүрэн шинэчлэхээр Засгийн газар 2018 оны хавар х.уулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байв. Улмаар долоон чуулган өнгөрсөн ч х.уулийн төслийг эцэслэн баталж чадаагүй байна. Харин өнөөдөр х.уулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийх бол эцэслэн батлах эсэхийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэх юм.

Онцлох заалтууд

-Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд а.лданги тооцож ажилтанд нөхөж олгоно.

-Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг дөрвөн цагт багтаах тухай тусгажээ.

-Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.

-Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэ.рхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна.

-Зөвхөн 6 ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан хүн, эсвэл ажилдаа тэнцэхгүй болоод, са.хилгын ш.ийтгэл хүртээд ха.лагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө х.алсан, гэхдээ цо.мхтголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгөх аж.

-Жирэмсэн, хөхүүл, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.

-Дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлнө.

-Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 20 өдөр байна. Харин төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан 20 жилд ажлын хоёр өдөр,  25 жилд ажлын дөрвөн өдөр, 31 жилд ажлын зургаан өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын  есөн өдөр амралтын хугацаан дээр нэмнэ.

-Хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгажээ.

Related Articles

Back to top button