Мэдээ

Боомт хаагдсан учир импорт, экспорт зогслоо

Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээлсэн юм.  Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын багийг ахалж буй билээ.  Тэрээр “Өнөө өглөө Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай холбогдсон. Тэд БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан учир

боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэсэн мэдээллийг өгсөн. Манай улсаас тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс хятад хүмүүстэй харилцах боломжгүй байгаа. Монгол Улсын зүгээс халдварын дэглэмийг зөрчсөн тохиолдол байхгүй.

Хэдий хугацаанд нээж, хаах тухай мэдээллийг авахаар Хятадын талтай холбоо тогтоож байна. Боомт хаагдсан учир импорт, экспорт зогсож байна. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэлээ. 

Related Articles

Back to top button