Мэдээ

С.Энхболд: Гурав дахь тундаа хамрагдсан хүнийг шинэ жил тэмдэглэхийг зөвшөөрнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Иргэд дархлаа сэргээх тундаа идэвхтэй хамрагдаж чадвал ЭМЯ цаашид ямар нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй.

Удахгүй болох шинэ жил, цаашлаад Цагаан сараар бүх бизнесүүдээ нээлттэй байлгая, иргэд нь баярлая, аж ахуй нэгжүүд нь орлоготой болъё. Гурав дахь тундаа хамрагдсан албан байгууллагад шинэ жил тэмдэглэх бололцоог олгоё гэжээ.

Цар тахлыг даван туулахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжиж ажиллахаа илэрхийлсэн МҮХАҮТ-ын удирдлагууддаа талархалаа илэрхийлье” гэжээ. Өнөөдрийн байдлаар иргэдийн 3 дахь тундаа хамрагдах нь сул байгаа бөгөөд өвчлөл ч буурахгүй хэвээр байгаа юм.

Related Articles

Back to top button