Мэдээ

Ковид туссан нэг иргэнд 111 сая төгрөг ногдоно

2019 оны 10 Дугаар сард хятад улсад анх цар тахал гарч. 2020 он гараад дэлхий нийтээрээ цар тахалын аюул нүүрлэж хаалга үүдээ хааж, иргэдээ авахгүй олон улс орон хүнд байдалд орж байсан. Харин монгол улсын хувьд 2020 оны 9-р сард ковидыг

дотооддоо алдаж, хөл хорио тогтоож нилээд хугацааг үдсэн ч халдварыг тогтоож чадахгүй бүр мөсөн алдсан гэж хэлж болно. Эхний хэдэн сар эмчилсэн эмч нар нь өндөр цалингаар эмчилж тэр бүү хэл өвдсөн эмч нартаа 5  сая төгрөг өгч байсан юм.

Харин одоо халдварын тохиолдол өдөртөө 3000 давж н.а.с ба.ралт 15 аас буухаа болиод байгаа юм. Халдвар тархаагүй байхад хөл хорио тогтоож, хэвлэл мэдээллээр коронагийн талаарх мэдээллийг цаг тутамд зарлаж улсын онцгой комисс нь

хөл хорионы цаг эхэлсэн байхад хэвлэлийн хурал хийж шөнө оройгүй иргэдийгээ айлгах тактик барьж байсан нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн гэлтэй. Нэг хүний эмнэлэгт хэвтсэн зардал 8 сая төгрөг болж, сайн ажилласан гэж дарга нар нэг нэгнээ

шагнахаас авахуулаад ууж идсэн зардал талийж өгсөн. Корона гээд олон улсаас авсан зээл тусламжийн утга алдсан гэж хэлж болно. Гэтэл өчигдөр эрүүл мэндийн газрын нэгэн дарга корона туссан нэг хүнд 111 сая төгрөг ногдож байгаа тухай хэллээ.

Мэдээж ийм хэмжээний иөнгө зарлагадсан нь үнэн байх. Гэхдээ өвдсөн хүнд үү цавчаа гувчаанд уу гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой байгаа юм.  Гэвч хэн ч харахад ойлгомжтой ийм асуудлыг хэн ч нотолж хэнд ч хариуцлага хүлээлгэж чадахгүй

гэдгийг харин иргэд ойлгодог болоод байгаа юм. Өвдсөн хүнд ийм хэмжээний мөнгө оноогдож байгаа бол иргэд бид талыг нь ч болтугай авмаар л байна. хаанаас яаж гаргасан тоо гэдгээ төр засаг задалж тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна.

Related Articles

Back to top button