Мэдээ

Д.Нямхүү: Намайг ШO.POHД хий…

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бодит байдлыг дэлгэсэн нийтлэлч Б.Ганчимэгийн гаргаж тавьсан зураг олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан дагуулж байна. Тэрхүү зургуудыг харахад өнгөрсөн жилүүдэд тус төвийн удирдлагууд ёстой л хо.хино цaашаа хо.гийн сэтгэлээр хандаж иржээ гэмээр.

Анх 1986 онд ашиглалтад орсон эмнэлгийн барилгыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа бүрэн засварлаагүй. Цэвэрлэх байгууламж нь бүр ч их асуудалтай. Бараг ажиллагаагүй болсон гэхээр тус төв ёстой ха.лдварт өвчнийг эмчлэх биш тараах үүр уурхай болжээ.

“ХӨСҮТ-ийн барилгыг шинэчлэхэд 100 гаруй сая ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг төсвөөс гаргах ямар ч боломжгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.  ХӨСҮТ нь улсдаа уртаашаа ганцхан. Гэтэл хамгийн хоцрогдсон технологитой, хамгийн хуучирч муудсан барилга, балгас болох нь шахсан Монголдоо ганц эмнэлэг болж үлдэж.

Хажууд нь байгаа Хавдар судлалын үндэсний төвийг нүдэн дээр нь шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаагаас харвал удирдлагын сэтгэл дутаж. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан. Тэрбээр 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан.

Нэг хэсэг ард түмний баатар болж явсан түүний хийсэн ажлын үр дүн өнөөгийн ХӨСҮТ-ийн бодит байдал. Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй. Элдвийн хэрэггүй төслүүдээ танаад эмнэлгээ засах боломж, мөнгө байлаа, даанч сэтгэл байсангүй.

Өдийг хүртэл барилгын насжилт нь дуусч, хана тааз нь цуурч, хагарсан байхад мэргэжлийн хя.налтын байгууллагаас ямар ч хя.налт тавиагүй нь бас л анхаарал татаж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийсэн сурагтай.

Тус газраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв. Мөн өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард Х.ууль зүй, дотоод хэ.ргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан хэд хэдэн мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ХӨСҮТ-д шалгалт хийжээ.

Энэ шалгалтын талаар мэдээлэл авах гэсэн боловч дэд сайд нь мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв. ХӨСҮТ-ийн барилгын асуудлаар Д.Нямхүүгээс тодруулахад “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан.

Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гү.тгэж, до.ромжилж байна. Тэр том хэмжээний 20 гаруй байшинг засах мөнгийг нь шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр нь өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол ба.риад ш .о. р.о .н.д хий” гэв.

Related Articles

Back to top button