Мэдээ

Цэpгийн aлбыг 2 жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр явдаг тогтолцоонд шилжинэ…

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.Цэргийн цол олгох журамд орж буй өөрчлөлт болон цаг үеийн сонирхолтой сэдвүүдээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.-Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг та ахалж байгаа юм байна. Яг ямар тодорхой өөрчлөлтүүд орж байгаа вэ?-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсныг миний бие ахалж ажиллаж байна. Өнөөдөр цэргийн цолыг авах ёстой эрх бүхий албан тушаалтанд нь олгохгүй, цэргийн цолыг хугацааны өмнө, алгасуулж олгодог га.жуудал зэвсэгт хү.чинд байна.

Бусад цэрэгт байна. Мөн цэргийн бэлтгэл цолыг төрийн захиргааны албан хаагчид, цэргийн мэргэжлийн бус, цэргийн дээд боловсролгүй, шат дараалсан албан тушаалд ажиллаагүй хүмүүст олгож байгаа га.жуудал байна. Залруулахын тулд Ерөнхийлөгч манай ажлын хэсэгт үүрэг чиглэл өгсөн. Цэргийн цол гэдэг бол албан тушаалын илэрхийлэл.

Цэргийн албан тушаал бол цэргийн сургууль төгссөн, шат шатны албан тушаал хашиж байсан цэргийн албан хаагчид тухайн албан тушаалыг хашсаных нь төлөө олгодог төрийн цол хэргэм. Гэтэл энэ цолыг цэргийн мэргэжил эзэмшээгүй, энгийн сургууль төгссөн хүмүүсийг албан тушаалд томилоод, шууд олгодог. Албан тушаал болон мэргэжлийн ур чадварыг нь харгалзахгүй олгодог. Үүнийг цэгцэлье гэж байна.

-Ажлын хэсэгт цэргийн байгууллагуудын бүх төлөөлөл орж байгаа юу. Зөвхөн зэвсэгт хү.чин гэхгүй х.уулийн бүх байгууллагад ийм журам хэрэгжинэ биз дээ? -Төрийн бусад цэргийн байгууллагуудын төлөөлөл орсон нэлээд том ажлын хэсэг байгуулсан.

Х.ууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, Зэвсэгт хү.чин, ОБЕГ-ын бүрэлдэхүүнээс албан тушаалтнууд орж ажиллаж байна. Тухайн хүн сургууль, курс төгссөн, спортын амжилт гаргасан, урлагийн өндөр амжилт гаргаснаар цэргийн цолыг урамшуулал шагнал хэлбэрээр олгож ирсэн нь буруу юм.

Харин цэргийн байгууллагуудын хэмжээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүн дотроос цэргийн соёл урлагийн, цэргийн биеийн тамирын байгууллагад ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудад болон биеийн тамир спортын тамирчдад албан тушаалынх нь зэрэглэлийн дагуу цол олгоно. Гэхдээ цэргийн зохих хэмжээний сургалтад хамрагдсан, сургуулийг нь төгссөн, тодорхой мэргэжил эзэмшсэн хүмүүстээ олгоод явна.

-Бөхчүүд, дуучдад цол олгож байна гээд ш.үүмжилдэг. Тухайлбал Н.Батсуурь аваргад цол олгоход их ш.үүмжилж байсан. Гэхдээ тэр хүн Сүлд спорт хорооны даргаар ажилладаг. Тэгэхээр энэ хүн цол авах ёстой гэж ойлгож болох уу? —-Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн цол олгох журам шинэчлэгдэн батлагдсанаас хойш хугацаанд эмх замбараагүй цол олголтыг цэгцэлнэ. Өмнө нь олгосон цолуудыг шууд хүчингүй болгох асуудал байхгүй.

Цэргийн албыг 2 жил болгох талаар яригдаж эхэлсэн. Энэ талаар…—Цэргийн албанд нэг жил үүрэг гүйцэтгэх нь маш бага хугацаа гэж үзэж байгаа. Одоо цэргүүдээр төмөр зам тавиулах, бүтээн байгуулалтад оролцуулж эхэлж байгаа. Үүрэг гүйцэтгэж дуусаад тодорхой хэмжээний цалингийн хуримтлалтай гэртээ харих боломж үрдээд байгаа. Мөн хүйс харгалзахгүй өөрийн хү.сэлтээр цэргийн албанд явах хү.сэлт та.вьбал авдаг болох талаар ярьж байгаа.

Related Articles

Back to top button