Мэдээ

Аав нь Монгол банкны ерөнхийлөгч. Хүү нь Хөгжлийн банкны захирал

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сангийн сайд “Хөгжлийн банк”-ийг да.мпуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ. Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, да.мпуурах ёстой юм уу. Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал. Яагаад гэхээр Хөгжлийн банканд шалгалт хийж, тайлагнаж байх ёстой байгууллага нь Монголбанк.

Тэгэхээр энэ асуудал хэрвээ үнэн бол маш том ашиг сонирхлын зөрчил болно. Та өөрөө улс төрийн асуудалд орно хэмээв. Харин монголбанкны захирал Лхагвасүрэн манай хүү хөгжийн банк дампуурах асуудал яригдахаас өмнө манай хүү байсан хэмээн мэдэгдэв. Аав нь хүүгээ банк да.мпууруулсан эхэсийг шалгах нь шинэ зууны онигоо гэлтэй.

Related Articles

Back to top button