Мэдээ

Б.Хүслэнзаяа охин: Бөх болоод ээж, аав, дүүтэйгээ өлсөхгүй, даарахгүй, хог түүхгүй, гоё амьдарна.

Хотынхны хэнд ч хэрэггүй болсон хог, новшийг хоёрхон цэгт аваачиж, бу.лдаг. Гэхдээ тэр хэрэггүй болсон хогийг булж устгахаас нь өмнө тэндээс хоол хүнсээ цуглуулж тэр ч бүү хэл өвлийн бэлтгэлээ базаах хүмүүс цөөнгүй. Тэднийг хүмүүс м.уу зантай, м.уухай үнэртэй, арчаагүй, до.рой, за.лхуугаар нь дуудаж, тэдэнтэй ойртож нөхөрлөх нь бүү хэл таван үг солихоос ду.ргүйцдэг хүн олон.

Гэхдээ бодит байдал өөр юм. Байгаадаа сэтгэл ха.нгалуун биш ч үүндээ гу.тарч гу.нихын оронд ирээдүйгээ сайхнаар төсөөлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа аав, ээжийн тухай энэ удаагийнхаа сурвалжлагаар хүргэх гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарангийн хогийн цэгт амьдрал ид буцалж байна. Хэнд ч хэрэггүй хог ачин уул өөдөө зүтгэсээр хогийн цэг рүү орж ирэх машин амь амьдралыг нь залгуулах “хоол унд”-аар дүүрэн ирж байгаа хэмээн баярлалдан хөөрч, дайруулчих шахан гүйж байгаа хүмүүсийг харахад даанч нүд хальтрам.

Хогийн цэгээс түүсэн орны пүрш, уранхай цоорхой уут, хайрцаг мэтхэнээр оромж барьж, бэлэн хоолны сав, даршилсан ногооны шилээр гал тогооныхоо хэрэгслийг хийсэн “айлууд” энд олон. Дутуу мөлжиж хаясан яс, хө.гцөрч м.уудсан хоолны үлдэгдэл, хатсан талхны булан ч тэдний хувьд тансаг зэрэглэлийн хоол л гэсэн үг.

Олон хүн тэднийг шил лааз, хуванцар савны төлөө хогон дотор амьдардаг гэж боддог биз. Гартаа урт саваа мод барьж хогийг шинэ, хуучин гэлтгүй онгичиж, хэрэгтэй бүгдийг түүж яваа тэдэнд толины хагархай, иш нь муруйсан халбага сэрээ, шүд нь хугарсан сам сойз ч хэрэгцээт бараа нь.

Уг нь урагдаж ханзарсан гутал, захгүй цамц, элэгдэж хуучирсан хүрэм мэт нь тэдэндээ л “брэнд” гэсэн үг. Гэхдээ тиймэрхүү хэрэгцээт зүйлсийг нь ТҮК-ийн ачигчид тэр дор нь “өөд нь татаад” авчихдаг болохоор хогийн машинд ачигдан Нарангийн хогийн цэг дээр очих нь өдрийн од хэмээн тэд ярих.

Хогийн машинаас хогийг буулгаж дуусахтай зэрэгцэн, хүмүүс хэдийнэ ангилж ялгаад хэрэгтэйгээ аваад хэдэн тийшээ са.лан  зарим нь олзондоо баярлан гайхуулж байхад, зарим нь уруу до.рой царайлан урц оромж руугаа зүглэнэ.

Тэд гэрэл зургийн аппараттай, камертай хэнийг ч хогийн цэг рүү ойртуулахгүй. “Бидний мууг үзэж яах нь вэ. Бид хэнд ч хор гэм хийгээгүй. Мөрөөрөө л амьдарч байна” хэмээн хашгирцгааж, гарт дайралдсан бүхнээрээ нүүлгэнэ. Тэдэн рүү ойртож, болж өгвөл таван үг солих санаа маань ч ийнхүү бүтэлгүйтэв.

Харин тэдний дундаас нэгэн эмэгтэй найм орчим насны охиноо дагуулан Нарангийн баруун энгэр дэх гэр хорооллыг чиглэн хогон дундуур зайчлан явав. Бид ээж, охин хоёрын араас очиж та.нилцан, үнэн учраа хэлж нэлээд гуйсны эцэст тэднийд түр саатахаар боллоо.

Бид 30-аад минут алхаж, гэрт нь ирэв. Гаднаас нь харахад хашаа хороо нь эмх цэгцтэй, цэвэрхэн, гэрийн эзэд нэлээд ажилсаг хүмүүс бололтой. Хашаа руу явж орвол айл амьдардаг гэхээр гэр, байшин аль нь ч алга. Харин хааш хаашаа хоёр метрийн харьцаатай болов уу гэмээр тэг дөрвөлжин жижигхэн модон амбаар байв. Энэ бол С.Болдбаатарынх гэдэг айл ажээ.

Бидэнтэй цуг ирсэн эмэгтэй бол гэрийн эзэгтэй Г.Жаргал бөгөөд эднийх Б.Хүслэнзаяа, Б.Отгонзаяа гэдэг хоёр хүүхэдтэй юм билээ. Хэн ч харсан  ядруу энэ айл бусад айлын адил аз жаргалаар дүүрэн байдаг ч ямар нэгэн зүйл дутуу байдаг нь илэрхий. Б.Хүслэнзаяа гэх сэргэлэн жаахан охин хоёр жил сургууль завсардсан ч энэ жил хичээлдээ заавал явахаар ааваараа хоёр, гурван дэвтэр авахуулсан гэнэ лээ.

Бас олимпийн медальт С.Батцэцэг шиг бөх болно хэмээн том мөрөөдлийнхөө тухай ярьсан юм. Аав нь түүнийг сургуульд нь хүргэж өгөхөөр явж, ээж нь хогийн цэг рүү явсан үед ой гарантай дүү нь гэртээ үлддэг гэсэн. Хашаагүй байхад нялх дүү нь алга болчихоод нэлээд эрэл сурал болдог байсан бол одоо хашаатай байгаа болохоор гайгүй болчихсон гэсэн.

Хөршүүд нь эднийхэнд ам сайтай гэж жигтэйхэн. Архи дарс уудаггүй, даруухан, томоотой, ёстой л амьдралын төлөө, хоёр хүүхдийнхээ төлөө яая даа гэж яваа амьтад хэмээн магтацгаана. Хүний тус дэм нүдээ олно гэж байдаг бол эднийд л туслах юмсан гэж ярьцгаана.

Саяхан С.Болдбаатар Хүний хөгжил сангаас олгож буй сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгөө авч, амбаараа нэг метр хэртэй сунгажээ. Амбаарт дээвэр, дулаалга гэхээр юм үгүй. Ядаж шавардаагүй болохоор нар cap харагдах нь хэцүү.

Дээврийг нь цаасан хайрцаг, төмөр мэтхэнээр хийж, тогтоосон байлаа. Халуун дулаанд ч яах вэ, бороо орлоо гэхэд маргааш нь хатчихна. Юу юугүй намрын хяруу унаж, хөр цас хүйтэн жаварт эд яах вэ гэж бодохоос тогтож сууж чадахгүй юм билээ. Бид гэрийн эзэгтэй Г.Жаргалтай ярилцсан юм.

-Өмнө нь та ямар ажил хийж байсан бэ. Улаанчулуутын хогийн цэгээс эд зүйлс түүгээд хэр удаж байна вэ? -Би өмнө нь Сүхбаатар дүүргийн Орон сууцны хоёрдугаар конторт лифтчин хийж байсан. Аав минь өөд болоод ажлаасаа гарсан. Хуучин Улаанчулуутын хогийн цэг гэж байхаас эхлээд өдийг хүртэл 10 гаруй жил хойд хог руу гарч байна.

-Хогийн цэгээс юу түүдэг вэ. Хүнд хэрэгтэй зүйл байх юм уу? -Бидэнд хэрэгтэй юм болгоныг түүдэг. Хуванцар сав, хүнсний ногоо, гал түлэх зүйл гээд хэрэгтэй юм мундахгүй их. Хуванцар саваа тушааж, өдрийн хоолны мөнгөө олно.

-Хуванцар сав түүгээд хэчнээн төгрөг олдог вэ? -Өмнө нь килограмм хуванцар савыг 400-450 төгрөгөөр авдаг байхад орлого сайтай үедээ 5000-7000 төгрөг хийчихдэг байсан. Одоо килограммыг нь 250 төгрөгөөр авч байгаа болохоор дээд тал нь 3000 төгрөг л олдог. Тэгээд 1000 төгрөгөөр нь таташ аваад үлдсэн мөнгөөрөө будаа гурилхан аваад л дуусчихдаг юм. Хүнсний ногоог эгч нь хог дээрээс олоод ирчихдэг болохоор хүнсний ногоонд нэг их мөнгө үрээд байдаггүй.

-Таны нөхөр ажил хийдэг үү? -Нэлээд хэдэн жилийн өмнө миний нөхөр “Материал импекс”-т ачигч хийж байгаад хөдөлмөрийн чадвараа алдчихсан. Одоогоор ойр зуурын юм хийгээд гэртээ байдаг юм.

-Тэгэхээр та л гэртээ орлого олдог ганц хүн нь юм байна шүү дээ? -Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Манайх гэдэг айл өдрийн 3000 төгрөгөөр л амьдарч байна даа. -Эгч нь гурван хүүхэдтэй. Нөхөртэйгөө нэг гэрт ороод хоёр багыгаа гаргасан юм.

Миний том охин нөхөр, таван хүүхдийн хамт манай доохон талд амьдардаг. Бас л ядарсан амьдралтай. Миний дунд охиныг Хүслэнзаяа гэдэг. Уг нь энэ жил гуравдугаар ангид орох ёстой ч аавынх нь бие нэг хэсэг муудаад хоёр жил өнжчихсөн. Энэ жил хоёрдугаар ангид орно. Миний багыг Отгонзаяа гэдэг. Хоёр ой гаруйтай. Гэртээ байдаг юм.

Өмнө нь манайх хашаагүй байхад хойгуур урдуур хүн яваад шөнө ч унтуулахгүй хэцүү байсан. Нөхөр маань өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн 300 гаруй мянган төгрөгөө аваад хашаагаа бариад, амьдарч байгаа энэ муу амбаараа сунгасан юм.

-Охин чинь тантай байнга хогийн цэг рүү явдаг уу? -Үгүй ээ. Хичээл нь амарсан үед явдаг. Охинтойгоо цуг явахад их нэмэртэй байдаг юм. Би ганцаараа явбал 3000 төгрөг олно. Харин охинтойгоо цуг явахаар 4000-5000 төгрөг олно гээч.

-Хүслэнзаяагийн хичээл нь эхлэх гэж байна. Хичээлийн хэрэгслийг нь цуглуулж чадсан уу? -Аав нь тэтгэврээ аваад гутал, ганц хоёр дэвтэр авсан. Одоо форм, цүнх гээд л авч өгөх зүйл зөндөө байгаа. Биднийг С.Болдбаатарынхаас гарахад Б.Хүслэнзаяа охин “Би том болоод бөх болно. Бөх болчихоод ээж, аав, дүүтэйгээ өлсөхгүй, даарахгүй, хог түүхгүй, гоё амьдарна. Ээж, аавдаа эм авч өгч өвчнийг нь эдгээнэ” хэмээн давхраатай алаг нүдэндээ ну.лимс цийлэгнүүлэн үлдсэн билээ.

Related Articles

Back to top button