Мэдээ

Та.лийгаач охины аав Ө.Тулга: Охинтой минь үерхэхгүй бол ам.иа хо.рлоно гэж да.рамталдаг байсан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд гарсан хэ.ргийн мөрөөр манай сурвалжлах баг ажиллаж байна. Энэ удаад бид 17 настай охины ар гэрээс мэдээллийг тодруулж байна. Та.лийга.ач охины аав Ө.Тулга “Би Сэлэнгэ аймгийн Мандал сум руу

ажилд явахаасаа өмнө охинтойгоо уулзаж, хичээл номоо сайн хийгээд дүү нараа хараад байж байгаарай гээд, байсан 5000 төгрөгөө үлдээчихээд үнсээд явсан. Тэгээд ажлаасаа долоо хоноод ирсэн. Тэгэхэд бүтэнсайн байсан. Буцаад л би ажилдаа яваад,

охин ч хичээлдээ явсан. Ингээд ажил дээрээ байж байсан 10-р сарын 24 байсан байх. Орой нь утас дуугараад л охин а.лга болсонг мэдээд шууд хөдөлсөн. Ирээд охиноо хайж эхэлсэн. Намайг ирэхээс өмнө нөгөө та.лийгаачи.йн ар гэрийнхэнтэй

манай эхнэр хамаатнууд 4 хоног хайсан юм билээ. Харин нутгийн удирдлагууд, сургуулийнхан нь хайгаагүй. Ингээд 10 дахь хоног дээрээ охин минь тэр ба.лма.д ам.ьтны га.рт ам.иа а.лдсан байдалтайгаар о.лдсон. Миний охин ямар нэгэн м.уу зангүй байсан.

Хичээл номондоо сайн тийм охин байсан. Үерхэж байгааг нь мэдээгүй. Есдүгээр сарын нэгэнд хичээлдээ явахад л ямар ч байсан үерхээгүй байсан. Зун долдугаар сард үе.рхье, ба.рья үе.рхэхгүй бол өөрийгөө хо.роо.но ба.рина гэсэн мессеж ирсэн байсан юм.

Тэгээд би охиндоо итгээд л миний охин битгий үе.рхээрэй, арван хоёрдугаар ангиа төгсчих. Төгсөөд эгч дээрээ очоод мэргэжилтэй болно. Эмч болох юм уу, сувилагч болох юм уу. Сайн бэлдэж байгаад сургуульдаа орчих. Тэгээд дөрвөн жил сурсныхаа

дараа л найз залуутай болчих гэж хэлсэн. Миний охин ч бас би үерхэхгүй ээ гэж хэлж байсан. Хайр  сэтгэлийн холбоог нь аав ээж нь лав мэдээгүй. Сургуулийн захиргаа үүнд арга хэмжээ аваагүй. Мэдэж байж, ядаж аав ээжид нь дотуур байрны багш нь хэлээгүй.

Асууж анхааруулаагүй. Миний бодлоор бол бүлэглэж, н.ууж да.рагдуулсан гэж үзэж байна. Манай ца.гдаа нар сайн ажилласан. Харин сургуулийн захиргаа, дотуур байрны багш нарт нь го.мдолт.ой байна. Миний охин та.вчигтай, куртикгүй, ямар ч зузаан хувцасгүй гараад явсан байгаа юм.

Тэр дуудаж гаргасан Энхцэцэг гээд охин үүнд ха.мааралтай гэж харж байгаа. Одоогоор нэг ч мэдүүлэг аваагүй байгаа. Ш.үүх ши.нжилгээнд явуулсан байгаа. Хариу нь нэг сарын дараа гарна гэсэн. Хэ.рэг гарсны дараа л дотуур байрны багш энэ тэр нь үе.рхдэг байсныг хэлсэн. Тэрнээс өмнө би мэдээгүй” гэв.

Related Articles

Back to top button