Мэдээ

Нарантуул зах түрээслэгч нараа за.йл ард чинь түрээслэх хүн зөндөө байгаа гэж хөөдөг

Нарантуул захын нийт түрээслэгчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!! Миний бие нарантуул зах дээр 10 жил түрээс төлж бизнес эрхэлж байгаа билээ. Сүүлийн хэдэн жил бизнес маань маш их эрсдэл дунд тэр дундаа бараа материалын таталт болон үнэ хэрэглэгч

худалдан авагчдын маань чадал чансаа гээд маш их зүйлийг ярих хэрэг гарч байна. Дэлхий даяар маш хурдацтай тархаж байгаа Ковид-19 цар тахлаас болж монголын эдийн засаг болон ард иргэдийн амьдрал маш хүнд тэр дундаа бичил бизнес эрхэлж байгаа

бидний хувьд арай ядан л амьдарч ёстой нөгөө “УРД ХОРМОЙГОО АВЧ ХОЙД ХОРМОЙГОО НӨХӨВ,”гэдэг шиг л арай ч тасарчихалгүй өдий хүрлээ. Энэнээс хойш үнэндээ хэ.цүүдэж байна. Захисан бараа маань хил дээр гацаж, зарах бараа ч үгүй боллоо.

Түрээслэдэг лангуу болоод агуулах маань хоосорч түрээсийн төлбөрт байгаа хэдээ өгөөд юу ч үгүй үлдэж ард нь үр хүүхэд амьдрал ахуйгаа цаашид яаж авч явахаа ч мэдэхээ байлаа. МАНАЙХАН НЭГ ИЧИМХИЙ Ч ГЭХ ЮМУУ ЭСВЭЛ БОЛОХГҮЙ БАЙГААГАА

МЭДСЭЭР БАЙЖ БОЛООД БАЙГАА ЮМ ШИГ БУСДАД ХУ.ДЛАА ЦАРАЙ ГАРГАН ХУУРАМЧ ИНЭЭМСЭГЛЭСЭН ДҮР ЭСГЭЖ АМЬДРАХ ЮМ зүгээр л үнэнээрээ болохгүй байгаагаа хэлэлцээд болох хүртэл нь нэгдээд тэмцэж яагаад чаддаггүй юм бэ? Одоо болно шдээ тэвчээр та.сарлаа.

Нарантуул яахаараа ийм х.үнд үед түрээслэгч нараа харж үзэж агуулах газрын лангууны түрээсээ хөнгөлж өгч болдоггүй юм бэ??? Яагаад дуугарсан нэгэнд нь чи чадахгүй бол за.йл ард чинь түрээслэх хүн зөндөө байгаа гэж омогшино вэ!!! Бид нар өдий хүртэл

энэ захад хөрөнгө оруулж энэ зах ч бидний түрээсээр дэмжлэгээр үйл ажиллагаа нь явж байгаа биз дэ. Яахаараа бид хоёр гурван сар хов хоосон агуулахын түрээс ямар ч ашиглаагүй хэрнээ 100% төлж байгаа юм бэ?? зарим нь бүүр дор хаяж 2-3 тэрнээс дээш

түрээс төлж байгаа шдээ. Яагаад ийм байдаг юм бэ? Бүгдээрээ нэгдээд хэлж ярих цаг болсон гэж бодож байна. Хил хэзээ онгойх вэ Хэдий хүртэл түрээсэндээ шатах вэ? ТЭМЦЭЛГҮЙ АРД ТҮМЭН ХАМГИЙН ТҮРҮҮНД МӨХНӨ.шүү манайхан дэмжиж байвал сэтгэгдлээ бичээд цааш нь сайн шэйрлээд Удирдлагуудад хүртэл хүргэхийг хүсье!!!

Related Articles

Back to top button