Мэдээ

УИХ-ын гишүүд эрлийз морьдыг ялгах ажлыг хийнэ

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмаа элдэв ма.ргаангүй зохион байгуулахын тулд албаны хүмүүс төрөл бүрийн арга хэмжээг авч байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Ганибал баяр наадмын хамгийн их ма.ргаан дагуулдаг хурдан морьдыг ялгах ажилд гар бие оролцохоо мэдэгдлээ.

Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эр.лийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шү.длэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох х.уулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Эрлийз, монгол морьдыг сэрвээний өндөр эсвэл үүлдэрлэг байдлаар нь ялгана гээд талцдаг. Тэгвэл УИХ-ын гишүүд морьдын үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажилд нэгджээ.

Related Articles

Back to top button