Мэдээ

Б.Чойжилсүрэн: Би “Богд Зонхов”-г биш Ганданд 6.8 тэрбумаар “Дүйнхорын дацан” барьж байгаа

“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан. Энэ асуудал олон нийтийн ха.туухан шүү.мжлэлтэй тулгарч, нийгмийн хэлэлцүүлэг болон өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин

уг төсөлд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөшөөний барилгын ажлыг зогсоох чиглэлийг зарим албан тушаалтнуудад өгсөн. Харин МАН-ын бүлгээс хөрөнгө оруулалтыг зогсоож барилгын ажлыг царцаан төсвийн тодотголоор хасах ёстой гэх саналыг гаргаад байна.

Дашрамд дурдахад, олон нийтийн анхаарлыг татаад буй тус ажлыг 5.5 тэрбум төгрөгөөр барихаар анх 2021 оны төсөвт оруулж баталсан байдаг. Гэтэл 2022 оны улсын төсөвт өртгийг нь зургаа дахин нэмэгдүүлж 32 тэрбум төгрөг болгон дахин оруулж ирснийг УИХ-аар ямар ч санал, хэлэлцүүлэггүй баталсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь тус хөшөөг барих төсвийг батлаагүй, тендер зарлаагүй байхад барилгын ажил эхэлсэн гэдэг нь тодорхой болсон. Энэ хөшөөг барьсан хэмээгдээд байсан Б.Чойжилсүрэн: Тэдгээр гишүүд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах, үр ашгаа өгөх төсөл гэж тайлбарласан.

Тэгээд л орхисон асуудал юм. Гэхдээ энэ нь байнгын хорооны хурлаас гадуурх яриа шүү дээ. Би Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай учир түүнийг олж хараад санаачилсан гишүүдээс асуусан гэсэн үг.

Харин бусад гишүүдийг төсөвтэй танилцаж уг асуудлыг мэдсэн үгүйг мэдэхгүй байна.  -Санал оруулсан гишүүдийн зүгээс “Үр ашигтай төсөл” гээд хэлчихээр нь дэмжчихсэн. Тэгвэл бурхны хөшөөг барих ажлын саналыг УИХ-д оруулж ирсэн гишүүд бол

Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Ш.Адьшаа нарын гишүүд байсан. Манай  компани энэ ажилд оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.  Яахав, нэг андуурал явсан байж магадгүй. Би төв гандангийн хашаанд “Дүйнхорын дацанг” шинээр барьж байгаа.

“Дүйнхорын дацанг” ну.раасан байсан. Миний “Хурд” компани 6.8 орчим тэрбум төгрөгөөр уг дацанг шинээр барьж өгөөд одоо ашиглалтад оруулах гэж байна. Тиймээс хүмүүс манай компанийг барьж байгаа гэж андуурсан байх.. Гэжээ. Ямартай ч бас улсын төсвөөр бурхан барьж байгаа нь ил боллоо.

Related Articles

Back to top button