Мэдээ

П.АНУЖИН 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН МАЛТАЙ

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээрээ үзэгчдийн танил болсон УИХ-ын гишүүн АНУЖИН-г танихгүй хүн байхгүй гэж хэлж болно.  Тэрээр өмнө Баянзүрх дүүргээс сонгуульд нэр дэвшээд гарч чадаагүй юм. Харин тэрээр өнгөрсөн сонгуульд Сонгино хайрхан

дүүргээс нэр дэвшиж Улсын Их хуралд сууж чадсан юм. Байс хийгээд л нэг хэл аманд орчихоод байдаг эрхэм гишүүндний хөрөнгө орлогын мэдүүлэг анхаарал татаад авлаа. Түүний Гэр бүлийн нийт орлого: 0, Орон сууц: 90 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1,

Автомашин: 280 сая төгрөгийн үнэтэй Микроавтобус, Toyota, Alphard 1, Toyota Prius 1 Мал: Хурдан удмын 200 адуу, Үхэр 80, Хонь 300, Ямаа 100, нийт үнэлгээ 1.6 тэрбум, Үнэт эдлэл: 520 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, Хадгаламж: 103 сая төгрөгийн хадгаламжтай,

Авлага: 20 сая төгрөг Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Монголкино пикчерс ХХК 100 хувь Манай гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хурдан морь, малын тоо толгой их бичигдэж түүний үнэлэмж ч их байдаг.

Related Articles

Back to top button