Мэдээ

Завхан аймгийн төрөх эмнэлэг халаалтгүй. Ээжүүд ийм байдалтай..

Ц.Цэрэнпунцаг 32 тэрбумаар хөшөө барихаар хөөцөлдөж явахад Завханы амаржсан эхчүүд эмнэлэгт зутарч сууна Завхан аймгийн Улиастай хотын эмнэлэгт амаржсан эхчүүд 14 хэмтэй өрөөнд зутруухан суун, хөнжлөөрөө бүтээж байгаад хүүхдээ хө.хүүлж байгаа нь энэ.

Төрсний дараа г.а.м барих, даарахгүй байх хэчнээн чухал билээ. Үүний сацуу дөнгөж төрсөн нярай хэчнээн э.мзэг билээ. Гэтэл Монголын эрүүл мэндийн салбарын, Завхан аймгийн эмнэлгийн байгаа бодит байдал, нүүр царай ийм байна.

Улиастай хотын эмнэлгийн халаалтын зууханд доголдол гарсан тул халаалт нь м.уудсан гэж албаныхан тайлбарлаж буй. Завханы эмнэлэгт амаржсан эхчүүд ингэж даарч, зу.тарч суухад тойргоос нь сонгогдсон УИХ-ын Ц.Цэрэнпунцаг 32 тэрбум төгрөгөөр

“Богд Зонхов”-ын хөшөөг бариулахаар хөөцөлдөж яваа нь хачирхалтай. Коронавирусийн халдвартай, цар тахалтай байгаа өнөө цагт хаана хаанаа бүсээ ча.нгалж буй. Ийм цаг үед улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгөөр анх сууж, 2021 онд 32.5 тэрбум болж өсөн тусгагдаж,

өдгөө барилгынх нь ажил аль хэдийнэ эхлэн, сүндэрлэж буй “Богд Зонхов”-ын хөшөөг Ц.Цэрэнпунцаг нэр бүхий хоёр гишүүний хамт бариулахаар хуулийн төсөл санаачлан, дээгүүр доогуур гүйж яваа нь ёстой нөгөө С.Жавхлангийн хэлснээр та.вилан юм даа.

“Богд Зонхов”-ын хөшөөний асуудал олны анхаарлыг татаж, эсэргүүцэлтэй нүүр тулангуут бүгд л “Мэдэхгүй” гэдэг үгээр арьсаа хамгаалж, бусдад бухаж буй.

Related Articles

Back to top button