Мэдээ

Баян нөхөртэй миссүүдийн тансаглал

Сайхан бүсгүйг хэн бэл бэнчинтэй нь авч суудаг нь эртний бичигдээгүй х.ууль. Энэ л х.уулиар яваа бүсгүйчүүд бол мисс Б.Гантогоо, Г.Гантуяа нар. Төөлбөл нуруу чацуу, тоолбал нас ойролцоо энэ бүсгүйчүүд 15-16 жилийн өмнө жинхэнэ “супер стар”-ууд байлаа.

Өдгөө хэн хэн айлын эзэгтэй болж, нас намба суусан. Мөн тэд бэлтэй нөхрүүдээсээ хараат бусаар тус тусын бизнес эрхэлдэг болсон. Тухайлбал, мисс Б.Гантогоо барилга, интерьер чиглэлээр ажиллаж буй бол Г.Гантуяа номын дэлгүүр, барилга худалдааны салбарт хүч үзэж буй.

Тэгвэл тэд өдгөө хамтдаа Арабын нийслэл Дубай хотын хамгийн тансаг зочид буудалд хамтдаа аялж яваа аж. Ингэхдээ хэн хэнийхээ ажлыг амжуулж, гэрээ хэлэлцээрээ хийсээр яваа гэсэн шүү. Мисс Б.Гантогоогын хувьд “Miss mongolia”-2005 тэмцээний ялагч бөгөөд

Монголын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Солонгос улсад олон жил сурч, амьдарсан Б.Гантогоо хэмээх бүсгүй 2005 оны “Мисс Монголиа тэмцээний тэргүүн шагналыг нилээн сүр дуулиантай гардсан.

Тэрбээр ганцхан жилийн дотор олон улсын нэр хүндтэй хоёр ч тэмцээнээс шагнал гардсанаар олны хэл амнаас өөрийгөө холдуулж чадсан юм. Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээний дэд байр, Үндэсний шилдэг хувцас номинацийн эзэн, “Климинжаро” шагналт, “Miss International Japan-2005”-ын

“Нөхөрсөг мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр 2010 онд “Miss model of the world” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод гурван ч шагналын эзэн болсон. Тус тэмцээнээс “Энх тайван” шагналын эзэн болсон Б.Гантогоо дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр шалгарч,

мөн л үндэсний шилдэг хувцастай монгол бүсгүйгээр тодорсон юм. Мөн “Miss Model of the World-2014” тэмцээнийг ш.үүгчээр ажиллаж байв. Түүний нөхрийг сонирхох хүн олон. Тэрээр МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр болох Г.Сүхбуянгийн дүү Г.Сүхболд

гэх өөрөөсөө хэдэн насаар ах залуутай суусан ч гэр бүлийн амьдралаа одоог хүртэл юунаас ч илүүтэйгээр нуудаг. Бас хоёр хүүхдийн ээж гэсэн шүү. Харин Б.Гантуяагийн хувьд “UFC” группийн захирал О.Амартүвшингийн хоёр дахь э.хнэр. 2000 оны дундуур

“Улаанбаатар мисс” тэмцээний тэргүүн титмийг хүрстний дараа түүний араас олны танил улс төрч, бизнесийнхэн багагүй гүйсэн гэдэг. Харин мань бү.сгүй эх.нэртэй за.лууг сонгож, олон жил “н.ууц ам.раг”-аар амьдарсны эцэст эхнэр нь болж чадсаныг ойр хавийнхан нь хэлдэг.

О.Амартүвшин анхны эх.нэрээсээ хоёр хүүхэдтэй байсан бөгөөд Г.Гантуяаг “хожуу учирсан жинхэнэ хайр” хэмээн хүлээн зөвшөөрснөөр тэднийгээ о.рхисон. Тэд 2013 онд сүр дуулиантай ху.римлаж байв. О.Амартүвшин ч сэтгэлээ баталж, эхнэрийнхээ хү.ссэн зүйл бүхнийг дэмжиж тусалдаг гэдэг.

Related Articles

Back to top button