Uncategorized

Жаахаан хүүд ээжээсээ ха.гацах нь гэнэтийн бөгөөд, аимшигтай байсан тул хүнгүй гудамжинд..

Ээжийгээ нас барсааны дараа бүтэн 2 өдөр уилж байсандаа. Хажууд чинь хэн нэгэн аргадсан уу? Үгүй дээ. Надыг аргадах хүн ээжээс минь өөр байхгүй. Гудамжинд уилж суухад, ганцхан ээжтэйгээ хамт байсан үе минь л бодогдоод байсан гэж гуниг тай ярих хүүг Б.Ган-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Өнөр бүл асрамжийн газар өсөж хүмүүжсэн юм. Гэвч ээжээсээ хойш асрамжийн газарлуу саадгүй шууд очиж чадаагүй юм. Нү гэлт орчлонгийн

тоосонд дарагдан, хүнгүй гудамжинд уилан суух бяцхан хүү. Эргэж дурсмааргүй хар дурсамжаа сэргээн, хүүхэд ахуйн нулимстай амьдралаа дурсах шалтгаан түүнд байлаа. Энэ нь хүний орчлонд ганцаарханаа амьдрахаас аисандаа биш, мөнгө санхүүгээр ч дут сандаа биш, хорвоод хүн хүнээрээ дутдаг гэдгийг мэдэрсэн гашуун

мэдрэмжиндээ бууж өгсөндөө л ээжийнхээ садан төрлөөс олж, энэ хорвоод ганцаарханаа биш гэдгээ л мэдрэх гэсэн хүсэл байлаа. Харин цусан төрөлтэйгөө уулзаж, туслуулах гэсэнгүй. Тийм ээ. Тэр өдгөө юугаар ч дутаагүй, ажилтай бол ажилтай, орох оронтой, өмсөх хувцастай, бүр хуримтлуулсан мөнгө ч бий. Тэр хуримтлалаа

тэвчээртэй цуглуулж байгаад нэг л өдөр гадны орныг зорих холын бодолтой гэнэ. Аль нэг оронд ажиллангаа ахиухан мөнгө цуглуулан, эх орондоо ирээд сайхан амьдрал эхлүүлэх мөрөөдөл тээж явдгаа инээмсэглэн өгүүлсэн юм. Гэсэн ч хоосорч ганцаардсан зүрх сэтгэлийг нь, өөрт байгаа бүхэн нь үл дүүргэдэг учраас, жавар хургасан мэт, дотроос нь мэрэх хүйтэн дурсамжийг нь хуваалцаж, хацар дээр нь үнэрлэн тэврэх хэн нэгэн л түүнд хэрэгтэй байлаа. Тэрээр хэлэхдээ Аав ээж бид 3 тийм ч сайхан амьдралтай байгаагүйээ. Ээж минь орцны жижүүр

хийж, харин аав янз бүрийн зүйл түүж, түүнийгээ Нарантуул захын мангасын ам гэдэг газар тушаадаг байлаа. Бага байхдаа л би аавыгаа хойд эцэг гэж мэдсэн юм. Аав ар.хи уух болгондоо ээж бид хоёрыг хэлэх хэлэхгүй, орчлонгийн хамгийн муу хай үгээр хэлж зо.ддог байв. Харин ээж минь ар.хи хэрэглэдэггүй, хөдөлмөрч, сайхан

сэтгэлтэй, тэр сайхан сэтгэл нь хэзээ ч дундардаггүй өрөвчхөн хүн байсаан. Өдөр бүр надад сайхан үг хэлж, онц сурч, зөв хүн болж хүмүүжихэд минь анхаардаг байлаа. 2009 оны тэр нэгэн зун, хайрт ээж минь зуурдаар хорBоог орхисоноор, миний хүүхэд нас дууссан юм. Балга ус, аяга хоол олж идэхийн тулд надад хийж үзээгүй ажил гэж

үгүйээ. Янз бүрийн хүүхдүүдтэй нийлж, хуlгай хүртэл хийж, заримдаа гуйл га гуйж, эсвэл ном, бохь зарж өдрийн хоолоо олж иддэг байсан юм. Хоолтой хоолгүй нь хамаагүй, дулаахан л хонохын тулд орц хонгил хайж явдаг байлаа. Өвөл шуургатай хүйтэнд орц ч юмуу байрны хонгилд ороод хэвтэж байхад, ганцхан зүйлийг л боддог

байв. Хэн ч намайг гэхгүй, хэрэв би vхвэл миний эцэг эхийн удам тасрах учраас Тиймээс өөрийнхөө ирээдүйн сайн сайханд итгэж, цаашид бодолтой амьдрахаар шийдсэн юм. Харин одоо надад эхийн минь хайраас бусад зүйлс байна хэмээжээ. Тэр энэ амьдралынхаа төлөө зүтгэж чаджээ.Жаахаан хүүд ээжээсээ ха.гацах нь гэнэтийн бөгөөд, аимшигтай байсан тул хүнгүй гудамжинд..

Related Articles

Back to top button