Мэдээ

Хийлч Дээгий ээжээсээ ха.гацсан 5 настай охиныг өргөж авжээ. Энэ нялх амьтан зо.влон даахад хэтэрхий бага байнадаа гэж бодоод..

Алаг нүд, час улаан уруулыг би сайхан эмэгтэйн тодорхойлолт гэж хэзээ ч хэлэхгүй. Сайхан эмэгтэйн тодотгол юу гээч. Хүнд тусалж чаддаг, тусалж чадахгүй ч тусалчих юмсан гэсэн тэр бүлээхэн сэтгэл зүpх юм шүү дээ. Тийм л хүнийг би сайхан эмэгтэй гэж хэлнэ. Тийм эмэгтэйг тойроод үргэлж сайхан зүйл хүрээлж байдаг юм. Гэхдээ хүн бүрт буpхнaaс өгсөн буян заяа, төрөл гэж байдаг байх. Ямар ч байсан юуны түрүүнд эмэгтэй хүн бүрт ээж

болоорой гэж хэлмээр байна. Энэ бол хүн болгоны туулаад гарах ёстой, амтлаад үзэх ёстой жаргал юм байна гэж мэдэрсэн. Сайхан үрийг энгэртээ тэврэх үнэхээр сайхан юм билээ. Миний хувьд төлөвлөсөн гэхэд хаашаа юм, төлөвлөөгүй гэхэд ч хаашаа юм, ямар ч байсан ээж болоход бэлэн болчихсон үедээ хүүхэдтэй болсон болохоор

аз жаргалтай байна. Уран бүтээлч хүний хувьд хэлэхэд хүн их зөөлөрчихдөг юм байна. Би өөрөө зөөлөн эмэгтэй хүн, гэхдээ хүүхэд гэдэг амьтан эмэгтэй хүнийг илүү зөөллөдөг юм байна. Ний нуугүй хэлэхэд урьд өмнө нь

амьдpалд өөрийгөө л бодож явж. Тэр нь ч бас сайхан байж. Яагаад гэвэл би өөрийгөө бодохгүй бол өөр хэн намайг бодохов. Гэтэл ээж болохоор үpээ боддог юм байна. Энэ нь эргээд намайг сайн хүн болгож байгаа юм л

даа. Сайн хүн байсан бол бүр сайн хүн болгож байгаа гэсэн үг. Том үүpэг хариуцлагыг хүлээж байна, зүрх сэтгэл цаг, заваа өөр бас нэг хүнд зарцуулж байна гэдэг бүр сайн хүн болж байгаа гэсэн үг. Бурхан чамд 50 хувийг өгдөг,

үлдсэн 50 хувийг чи өөрөө олж авдаг юм шүү гэдэг. Би сайн хувь заяа надад ирсэн байгаасай гэж үргэлж залбиpдаг. Би өөрөө мэдэхгүй, ухаарахгүйгээр хажуугаараа өнгөрүүлчих вий дээ гэж бас аидаг. Буpхны 50 хувь хангалттай юм шиг байгаа юм. Өөрийн 50 хувийг гүйцэлдүүлж, тэр одыг шүүрч авахын тулд явж байна. Эмэгтэй

хүний торгон ухаанаар юмыг шийддэг гэдэг. Энэ бол их үнэн үг гэж би бодож байгаа шүү. Эхээсээ хагацсан 5хан настай охиныг өөрийн охин шигээ л хайрлана. Адилхан л хүний үр. Зов.лон үзсэн хөөрхий охиноо би хайраар дутаахгүй өсгөнөө.

Related Articles

Back to top button