Мэдээ

Одоогоос бараг 100 гаран жилийн өмнө эмээд маань тохиолдсон явдал үнэхээр хачирхалтай..

За удаан бодож бодож эмээгийнхээ ярьж байсан түүхийг энд сийрүүлье гэж бодлоо. Манай эмээ одоо 80 гарсан настай сайхан буурал бий. Энэ болсон явдал манай эмээгийн эмэг эхэд тохиолдсон явдал гэсэн. Тэгэхээр одоогоос бараг 100 гаран жилийн өмнөх хэ.рэг. Эмээгийн минь эмэг эх огт хүүхэд гаргаад тогтддоггүй хүн байсан

юм билээ. Эхний хүүхэд нь эндээд 2 дахь нь төрөөд бас л удаагүй энд сэн үед гэнэлээ. Тухайн үед үр хүүхэд нь тогтддоггүй, нойтон сормуустан унагаадаггүй гээд л элдэв бусаар нь хэлдэг байсан гэнэлээ. Хоёр дахь нялх үрээ aлдaaд удаагүй хөхний сүү нь цээжиндээ цалгиж ядаад л байсан үед эмээгийн минь эмэг эх нэгэн бяцхан гөлөг

тэвэрч аваад хөхөө амлуулчихсан юм билээ. Тухайн үед эмэг эхийнх нь эргэн тойрных нь хамаг муугаараа шидийн эдийнээр нь их л хэлсэн гэсэн. Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа эмэг эх нь хоёр хүүхэд гаргаад манай эмээгийн ээжийг гаргасан үе нэг их шуурга болж л дээ. Дээр үед цасан шуурганаар мал уруудна гэж байдаг байсан даа. Эмэг эх минь шуурганы үеээр малынхаа араас цасан шуурганаар гараад явжээ. Эмэг эхийн хадам эх

нь энэ хүн ирэхээсээ өнгөрсөөн, малаа дагаад ос гох байх гэсээр халаглан суусан юм гэдэг. Тухайн үед зуднаар малаа дагаад гарсан бол ер нь ос гоод өөд боллоо л гэдэг байсан юм шиг байналээ, одоогийнх шиг эрэл хайгуул ч хийдэггүй. За тэр үед эмэг эхэд тохиолдсон явдал малаа хайгаад явж байгаад уналага морьгүй харанхуй

бүрэнхий болсон гэнэлээ. Дотороо ингээд л дуусаж дээ гэж бодоод, зам ч харагдахаа байжээ. Хөлнөөсөө эхлээд л мэдээ алдан зам харгуй ч харагдахгүй, төөрсөн байжээ. Гэтэл гэнэтхэн дээлнийх нь хормойд нэг юм тээгэлдсэн гэдэг. Тэр зуднаар юу байгааг ч мэдэх боломжгүй тул ихэд гайхаж гэнэ. Тэгсэн тэр зүйл нь нэг тийшээ л хормойг

нь татаад чиглүүлээд байж л дээ. Эмэг эх маань түүнийг дагаад л жоохон явж байгаад зогсохоор нь зогсоод л, явахаар нь яваад л байж. Нэг мэдсэн гэнэтхэн гэрийн хана тэврэгдээд иржээ. Тэгсэн явсаар байгаад илүү гэрийнхээ гадаа хүрээд ирсэн байна гэнээ. Арай гэж гэрээ олоод хормойгоо сөхөөд хартал, нүдээ ч нээгээгүй нялх

байхад нь хөхөө амлуулсан нохой нь байсан гэдэг. Хожим нь эмээ минь ярихдаа хүүхэд тогтддоггүй байж байгаад нохой амлуулсан цагаас хойш тогтож гардаг болсон байх гэж ярьдаг. Тухайн үед хаалттай. Лам гэж зорьж очдоггүй байсан болхоор нарийн учирыг нь мэдэхгүй ч одоо эмээ минь тэгж л ярьдаг юм. Амьтны л адилхан үр шүү дээ гэж.

Related Articles

Back to top button