Мэдээ

Жүжигчин Д.Ганцэцэг тохижилт үйлчилгээний ажилтанд гайхалтай өөрчлөлтийг хийжээ..

МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг хэмээх чадварлаг жүжигчдийг үзэгчид сайн танина. 2 Ганаа нэрээрээ танигдсан тэд УДЭТ хэмээх жүжигчдийн уран чадварын дээд шалгуур болсон том газраас ажлын гараагаа эхэлсэн. Одоо энэ хоёр маань Аримун продакшныг үүсгэн байгуулан хамтдаа урлагийн төлөө зүтгэж буй чадварлаг жүжигчид

билээ. Хоёр Ганаа маань тохижилт үйлчилгээний ажилтанд нэгэн сайхан эмэгтэйд тусалж өөрчлөлт хийж өгчээ. Энэ талаар Д.Ганцэцэг өөрийн цахим хуудаснаа Ганчимэг Алтангинжтэй хамтаар Бахархмаар бас хайрлаж

хүндэлмээр энгүй мөртөө эгэлгүй эгчтэй өнгөрүүлсэн өдрүүд ер бусын гэгээн мэдрэмж өгсөөн. Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв,ногоон байгууламж зам талбай, цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан Х.Үүрцайх. Удирдлагатай нь холбогдож, учир байдлаа хэлэхэд Маш их ажилтай, сард нэг л амардаг. Заримдаа ч амрахгүй

дээ. Гэхдээ яах вэ, та ажилдаа үнэнч, нэг ч таслах нь бүү хэл хоцорч байгаагүй мундаг ажилтан мөн шүү, Манай Үүрээ. Тийм болохоор чөлөө өгөлгүй яах вэ гэснээр хамтдаа нэг өдрийг өнгөрөөж, эмэгтэй хүний хү сэж гоёлдог бүхий л газраар орж гангалж гоёлох зуур их л олон зүйлийн талаар хөөрөлдсөн юм. Үүрээ эгчийнхээ энгийн

мөртлөө амьдрал туршид сургаал болох үнэт үгсийг та нартаа хүргэе. Ажил л хүнийг голохоос хүн ажлыг голох эрхгүйээ. Зам талбай цэвэрлэх ч ээ мөн сайхан буянтай ажил шүү дээ. Өвөл сайханштээ. Бидний хувцас юун

дааруулах уур савсаад л цас цэвэрлэнэ. Үүрийн гэгээ орох үед нэг ч гишгээгүй цагаан их цас ямар гоё гээч. Өө тэгээд хийе гэвэл ажил шиг их юм алга. Ярья гэвэл сайн хүмүүс шиг их хүн алга. Хүмүүс сайхан соёлтой цэвэрч болоод л байна. Нэг үеэ бодвол ажил жоохон хөнгөрч байна. Өвлийн хүйтнээр зарим хүмүүс халуун хоол цай

бариад л ирнэ шүү дээ. Юунд шан.трах вэ. Сайхан цэмцийлгэчихээд хамт олонтойгоо инээлдээд суух шиг жаргал хаана байна. Сайхан Хамт олонтой байна гэдэг ээ мөн сайхан шүү дээ. Залуу хүүхдүүд ажлаас л бүү хойш суугаарай. Юу ч байсан гололгүй л хийж байгаарай. Шударга үнэнч хөдөлмөр л хүнийг бий болгодог юм. Гэх мэт

олон зүйлсийн тухай бид хамтдаа ярьж хөөрөлдсөн юм. Маш их баярлалаа,Үүрээ эгчээ. Таны минь амьдрал ажил үргэлж жаргал дүүрэн байгээ хэмээжээ. Хоёр жүжигчин маань үнэхээр сайхан үйлс хийжээ. Эх сурвалж: Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд

Related Articles

Back to top button