Мэдээ

Бөөгийн нэ.хэл: Хүн болгон энэ явдлыг мартахын тулд амаа хам хин явцгааж байсан боловч харин одоо цаг өөр болсон..

Хүн болгон энэ явдалыг мартахын тулд амаа хам хин явцгааж байсан боловч харин одоо цаг өөр болж бас элдэв учир начрийн зах зухаас гадарлах болсон миний бие дахин дэлгэн ярихад саадгүй болсон хийгээд урьдын ха.раал буцаж ирэхгүй болтугай хэмээн зориглож бичихээр шийдсэн билээ. Миний хүүхэд нас co.циализмын үед өнгөрсөн юм. Тэр үеийн хүүхдүүдийн нэг адил бид байраараа нийлж тоглож зугаалдаг байв. Тэр жил зун гандуухан, бороо хур бага орж, тун удалгүй намар болж хүйтрэх шинжиндээ орсон жил байсан санаж байна. Бид

гуляалж дууссаныхаа дараа ихэвчилэн хадтай уулан дээр гарч тоголцогоодог байлаа. Өндөр хадан дээрээс нисэж ү.xнэ гэж аихгүй хадан хясаан хооронд янгир ямаа шиг л дүүлцгээдэг байж билээ. Нэг өдөр бид тоглож ядраад хадны орой дээр сууцгаан хэн нь эр зоригтойгоор хаанаас хаа хүртэл үсрэн дүүлсэнээ давс нэмэн бахдалтай ярьж суутал Хүүш Tэрийг хараач, тээр доор чулуугаар тойруулан барьсан зүйл байна хэмээн нэг маань үсрэн бослоо. Үнэхээр сайн ажвал том чулуунуудыг гэрийн буйр мэт тойруулан тавиад, гол хэсэгт нь бас хэдэн том чулуу байгаа нь харагдав. Хажууд нь ирээд харвал хөдлөгөхийн аргагүй том чулуунуудыг буйр мэт тойруулан тавьсан агаад

газраас дөнгөж орой нь цухуйх ажээ. Бүгд энд ямар нэгэн зүйл булсан гэдгийг мэдэж өөр өөрсдийхөөрөө чулуунуудыг хөдөлгөх ямар нэгэн зүйл олохыг хичээсэн ч азтан гарсангүй. Мэдээж удалгүй бүгдийн сонирхол ч буурч бас дээрээс нь нар шингэх дөхөж байсан болохоор гэрийн зүг явлаа. Харин хамгийн сүүлд чулуунаас үсрэн буусан нэг хүн Пөөх энд нэг юм байна гэж дуу алдсанаар бид дахин Юу Юу гэцгээн гүйлдэн буцан очицгоов. Дээр нь үсэрэхээр хөндий дуу гарах газарт бид удалгүй олсон эрдэнэсээ үзэхээр яаран гар хөлөөрөө газар малтазгааж билээ. Тэр жил газар хатуу хуурай байсан болохоор ийнхүү ухах нэмэргүй гэдгийг бүгд ойлгоцгоон харин маргааш өглөө хүрз лоом авчиран ухахаар тохирон гэрийн зүг явцгаав. Буцах замд бүгд баяр хөөртэй ам

уралдан, юу гарах бол хэмээн элдэвээр мөрөөдөн ярьцгааж явлаа. Бүгд л алт мөнгө, хэмээцгээж байтал харин нэг маань Ингэхэд араг яас гарвал яах вэ хэмээн бүгдийг хирдхийлгэлээ. Түүнийг ингэж хэлсэний дараа нэг хэсэг ух ахаа болих тухай яриа болж өрнөсөн ч, удалгүй хүүхэд насны сонирхол дийлж Эрдэнэсээ гаргацгаая гэж тогтоцгоов. Харин салахаасаа өмнө бүгд маргааш уулзах цаг тохирон мөн биднээс өөр байрны ямар ч хүүхдэд хэлж болохгүй, бид л олсоноо хуваан авцгаана хэмээн бараг тангараг тавих нь холгүй ам гарцгааж бүгд гэрийн зүг ун тахаар явцгаалаа. Би ч гэртээ бөөн баяр хөөр болон орж оройн хоол болох гурилтай шөлөө амтыг нь ч

мэдэхгүй яаран идэж орхиод ун тахаар хэвтэлээ. Манайх олуулаа айл байсан тул айлын бага болох би ээж аавынхаа өрөөнд шалан дээр унтдаг байсан юм. Шөнжингөө сэтгэл хөдлөөд, хий хоосон мөрөөдөл толгойд эргэлдээд унтаж өгсөнгүй. Ийнхүү баахан нааш цааш хөрвөөж байтал угаас нойрондоо муу ээж маань яагаад унтахгүй байна гэлээ. Ээжээсээ би юм нууж хаадгүй байсан болохоор өнөөдөр юу олсон тухайгаа бас маргааш

очиж ухах гэж байгаа төлөвлөгөөгөө яриж өглөө. Үүний дараа ээжийн маань санаа их зо.вж, xуучны бу лш хэр.эгсүүр ерөөсөө ухаж төнхөж болохгүй, ха.раал хүрнэ. Ухлаа ч алт мөнгө гарахгүй гэж намайг заг нан ятгаж маргааш тийшээ явахыг xaтуу xo pиглолоо. Тэглээ ч миний мөрөөдөл сонирхол бас шу.нал маань унтарсангүй, хий дэмий үргэлжилүүлэн мөрөөдсөөр үүрээр аргагүй ядран унтсан билээ. Өглөө найз нар маань намайг тогтсон цагтаа ирэхгүй болохоор гэрээс ирж асуугаад ээжид заг нуулаад буцацгаажээ. Мэдээж яаж хүний үг авах вэ бүгд

намайг орхин явцгаасан байж билээ. Нар хэвийн дараа дөнгөн боссон би ганцаараа хоцорсондоо баахан бу химдан харамсаж билээ. Ингэж үлдсэндээ бөөн олзноос хоцорсон мэт санагдаж яваад очий гэж бодовч нэгт хол газар бас ганцаараа явахаас зүрхшээж хий дэмий байрныхаа гадаа нөгөө уулын зүг харуулдан орой болтол байж ядан суулаа. Энэ өдөр лав миний хувьд хамгийн удаан өнгөрсөн өдөр мэт санагдаж билээ. Ийн суусаар байтал наран жаргахын хэрд нөгөө хэдийн маань бараа харагдлаа шүү. Хүрз лоомоо арайчүү чирэн явах тэдний байдлаас ямар нэгэн үнэтэй сонирхолтой зүйл олоогүй гэдэг нь илэрхий.

Хэдий тийм боловч би хөлийн хурдаар гүйсээр тэднийг тосон очлоо. Халтар шороо тоос болсон тэд дуу шуугүй я.дарсан амьтад намайг ирсэн гэж тоосон ч үгүй алхацгаав. Би тэдэнд эхлээд намайг авч явсангүй гэж гомдоллосоны дараа юу болсон тухай шалгааж гарлаа. Хэн нэг нь хармаанаасаа олсон ямар нэгэн сонирхолтой зүйлээ гаргах боловуу гэж горьдон миний нүд тэдний хармаа халаасыг нэгжиж байв.. “Үргэлжлэл бий”

Related Articles

Back to top button