Мэдээ

Бөөгийн нэхэл/2-р хэсэг/: Найзууд маань их л аицгааж, олсон зүйлдээ сэтгэл дундуур байцгаав..

Харин юу ч олоогүй я.дарсан тэд нар олигтой ярьж өгсөнгүй. Төд өглөө очиж ухаж ухаж өдрийн алдад баахан дээл хувцасны уранхай гарахад бөөн баяр болж улам шамдан ухацгаажээ. Удалгүй хагархай хугархай мод мөн удалгүй хүний элдэв яас гарахад аисан мань хэд нэг мэдэхэд уулын толгойд зугтан очин зогссон байжээ. Удтал яахаа шийдэн байж хэлэлцэсний дараа аргагүй сонирхол бас шу нал нь дийлж буцан очиж ухацгаасан байна. Удалгүй сэмэрсэн даавуунд боосон цан бас нэг бөмбөр олжээ. Газар доор удаан байсан болоод тэрүү нэг нь ганц

цохиод нөгөөхөө цоолж орхижээ. Цаашаа ухаад юу ч олоогүй тэд нар нөгөө бөмбөрөө уурандаа уулын уруу ө.шиглөж хаячихаад нөгөө газраа ундуй сундуй булсан болоод ирж байгаа нь энэ. Өглөө гарахдаа яаруу сандаруу гарсан хүмүүс идэх талх ус ч авч гарахыг сэтгэсэнгүй тул эцэж туилдсан амьтад болсон байв. Харин ямар ч олз омгоос хоцроогүйн дээрээс газар ухах хар ажил хийгээгүй, би ганцаараа баяр хөөртэй байж билээ. Орой нь ээждээ найз нартаа тохиолдсон зүйлийг ярьж өгөхөд ээж маань уулга алдан тэр бөмбөр элдэв хувцас хунарыг нь

буцаан хийгээд сайтар бу.лах хэрэгтэй гэж үглэж гарлаа. Миний хийсэн хэ.рэг биш болохоор үглэхийг нь нэг их тоолгүй санаа амар унтсан билээ. Энэ явдалаас хойш долоо хоносон боловуу, бид дахин ууланд тоглоом наадам болцгоож явлаа. Яваандаа бидний яриа зүүдний тухай яриа болон өрнөхөд бидний нэг маань Тэр явдалаас хойш би үргэлж хэн нэг нь бөмбөр нүдээд намайг тойроод байна гэж зүүдэлдэг боллоо, сүүлдээ бүр амьд юм шиг яаг чихний хажууд шүү гэлээ. Хамгийн гайхалтай нь тийшээ явсан бүх хүүхдүүд бөмбөр нүддэг зүүд зүүдэлсэн байлаа. Энэ ярианы дараа бүгд аин байдал биш болсоныг ойлгоцгоож, буцаж очин бөмбөрийг олон буцааж булий гэж

тохирлоо. Учир нь би тэдэнд ээж маань юу гэж үгэлж байсныг бас хэлсэн бөгөөд ха.раал хүрлээ гэж аисан тэд нарын нэг Одоо явья гэж босон харайж билээ. Тэр бол нөгөө бөмбөрийг нэг цохиж цоолж орхиод уурандаа уулын уруу өшиг.лөж орхисон нөгөө хүү билээ. Түүнд энэ зүүд өдөр болгон ирж байсан ажээ. Биднийг гэрлүүгээ явж байхад аль хэдийн бүрэнхий болсон байв. Энэ ярианы дараа орцондоо ганцаараа орох зоригтон олдсонгүй. Аимхаи гэж бие биеэ урьд шоолдог байсан бид хэд, үнэхээр өөрсдөө аицгаасан тул хуруудаад хожигдсон нэг нь

бусдыгаа хүргэж өгөөд сүүлд нь өөрөө гэртээ орохоор болж билээ. Маргааш өглөө бид тогтсон цагтаа цугларцгаан ганц хүрз аваад бy лш байгаа нөгөө уулын зүг дуу муутаихан гэлдэрцгээв. Хэдийгээр би бy лш ухахад оролцоогүй бас ямар нэгэн бөмбөртэй зүүд зүүдлээгүй боловч найз нартайгаа л адил аиж байсан. Бид ууланд гараад зөндөө хайлаа. Уулын уруу явцгааж жалга дов, хэсэг бусаг бөөн ургасан өвс ногоон дотор хүртэл самнан өдрийг барав. Үдэш болох үед бүгд ядарцгааж буцахаар боллоо. Харин манай хэргийн эзэн маань болих шинжгүй ийш тийш нүд тавин алхах бөгөөд нүдэнд нь айдас бас хэсэгхэн нулимс тунан байж билээ. Би түүний

сэтгэлийг засахаар элдэв юм ярьж байсан ч тэрээр ямарч анхаарал тавьсангүй нүд нь ийш тийш гүйн хайсаар байв. Буцах үед нэг маань мэргэн санаа дэвшүүллээ: буцаж бy лш дээр очиж уучлал гуиж гурав тойръя. Тэгээд сөгдөж мөргөе, тэгэхэд эрх биш биднийг өршөөх байлгүй гэлээ. Бүгдэнд тэр санаа маш их таалагдаж орой болж байсан ч тоолгүй нөгөө газраа ирж бүгд гурав тойроод мөргөцгөөв. Манай найз бүр үнэн сэтгэлээсээ газар сунан унаад уилагнан мөргөж гарлаа. Бид тэгэхэд л түүнийг хичнээн их аисаныг мэдсэн билээ. Бидний мөргөл гуилт дуусаж гэрийн зүг дуу шуугүй яаран явцгаав. Байрны бараа сая нэг харагдах үед бүгд уужирцгаан буцаад

хөгжилдөж эхэллээ. Манай хэ.ргийн эзэн ч санаа нь уужирч бидэнтэй ярьж инээлдэж эхэлсэн юм. Бид бүгд л өршөөгдсөн гэж ойлгон нуруу хөнгөрж буцаад баяр баясгалантай болсон байлаа. Хэдий тийм боловч тэр явдалаас хойш найз маань гэрээсээ гарахаа байв. Бусад нь ч бас гэрээсээ гарах нь цөөрж дуу шуугүй болцгоосон болохоор чухам хэнд юу тохиолдоод яагаад байгааг мэдэх аргагүй байлаа. Би нөгөө найзыгаа түүнээс хойш хоёр удаа л харсан юм. Сүүлд сургууль орох дөхсөн үед нэг уулзахад тэрээр турж эцээд нүд нь бүлтийж нөгөө гадаанаас салдаггүй хүүгийн хар царай нь цонхийн саарал гэмээр сонин амьтан харагдаж билээ. Сургууль

эхэлсэний маргааш ха.рамсалтай хэрэг боллоо. Би бас бусад найз нар маань бүгд тэнд байсан. Есөн давхар байрны дээврээс ү.сэрсэн найз маань газар гар хөл нь хаана гэхэд хэ.цүү унан v.xcэн байсан юм. Энэ нөгөө бөмбөртэй холбоотой гэдгийг бүгд мэдэж байсан болохоор үнхэлцэгээ хагартал аицгаав. Түүний v.xлийн оройноос найз нарын нэг маань бөмбөртэй зүүд дахин зүүдэлж эхэлсэн бөгөөд өглөө тэрээр гар хөл нь са.лганaсан аиж ээрсэн амьтан бидэнд хэлсэн билээ. Нөгөө cv нс бөмбөрөө хайн хүн болгон дээр очиж байгааг бид тэгэхэд ойлгож авсан юм. Үнэхээр гараар барьж харж болохгүй vx.лийн яланд орсон бид нар ээж аавдаа хэлцгээв.. /Үргэлжлэл бий/

Related Articles

Back to top button