Мэдээ

Автобусанд явж байтал нэг өвөө уилаад л байх юм. Утас нь тасралтгүй дуугарсан ч утсаа ч авахгүй уилах юм..

Автобусанд явж байтал нэг өвөө уилаад л байх юм. Утас нь тасралтгүй дуугарсан ч утсаа ч авахгүй уилах юм. Нилээд ар.хи үнэр түүлсэн бололтой байх юм. Хүмүүс гостуу энэ тэр өдий насалчихаад гээд л элдвээр ярьж байлаа. Гэтэл миний сэтгэл яагаад ч юм их өв.дөөд байх шиг. Тэр өвөө буух гэж байгаа бололтой хойд хаалга руу дөхлөө. Гостуу байсан болохоор гуйваад унахын даваанд нь би тосож авлаа. Өвөө шиг минь хүн байсан

болохоор би тэр өвөөг зүгээр явуулж чадсангүй. Тохойноос нь түшиж буулгаад хаа хүрэх гэж байгааг нь асуулаа. Өвөө үг дуугарах ч сөхөөгүй нэг зүйлд ша.налан уилах юм. Утас нь тасралтгүй дуугараад байсан болохоор би утсыг нь автал нэг залуу байв. Аав маань хаана байгааг хэлээд өгөөч. Намайг ирж байгаа гээд аавд минь хэлээд өгөөрэй гээд нилээд ша.налсан байдалтай дуугарч байлаа. Би тэр өвөөд зүгээр л уилахад нь тусалж гарыг нь

атгаж хань болж суулаа. Эцэст нь өвөө ярьж эхлэв. Ганц хүүтэй өвөө эхнэрээ алдсанаас хойш ганц хүүгээ л гэж амьдарсан өвөө. Сүүлийн үед бие нь өв.дөж өөрийгөө явах дөхөж байгааг ойлгосон ч хүүгээ ганцааранг нь орхиж чадахгүйдээ ингэж ша налж суугаагаа ярьж байлаа. Удалгүй хүү нь ч ирэв. Ажилтай байхад утасаа ч авахгүй хүний санаа зовогоод алга болчих юм гээд л үглэж гарав. Миний гэнэт уур хүрээд л Өдий насалсан хүн

яагаад автобусанд уилаад явж байгаа юм. Чи ажлаас өөрийг мэддэг юмуу. Аавдаа анхаарал тавьж халамжилж гүйхийн оронд ингээд заг наж болж байгаа юмуу гээд хэлчихлээ. Залуу нүднээс нь нулимс урсан Уучлаарай ааваа гээд сөхрөн гуйсан юм. Өвөө тэр залуу хоёр намайг хүргэж өгөхөөр болсон. Залуу ажлаасаа чөлөө авч аавдаа цаг гаргаж хамт байхыг сонгосон. Нилээд хэд хоногийн дараа нэг танихгүй дугаар нилээд орой болсон хойно залгав. Би гайхаад автал нөгөө өвөөгийн хүү байлаа. Маргааш аавтайгаа ойрхон амралтанд гарах гэсэн юм. Тэр

өдрийн хариу болгоод хамт гарахуу гэлээ. Би танихгүй хүнтэй зугаалгаар явна гэсэн итгэлгүй байсан ч хэдэн өдөр тэр өвөөд санаа зо.воод байсан болохоор би хэсэг бодсоноо зөвшөөрсөн юм. Би маргааш нь зугаалгаар явахдаа тэр өвөөд таалагдах боловуу гэсэн амтлагчгүй бас биед сайн гэсэн хоол хийж авч явлаа. Тэр өдөр бид үнэхээр их хөгжилтэй байсан. Орой болоод бид буцах болов. Хүү нь аавыгаа гэртээ үлдээгээд намайг гэрт хүргэж өгөхөөр

явав. Би ч яриандаа болоод Чи яагаад хүнтэй суудаггүй юм. Өвөө чамайг хурдхан хүнтэй суугаасай гэж хүлээдэг гэж ярив. Харин залуу Нэг гэрлэх байсан хүн байсан юм. Даанч өндөр настай аавтай гэж мэдээд Хөгширсөн хойно нь шеес бастай нь зууралдахгүй, гэрлэмээр байвал аавыгаа асрах газар өг гэж хэлсэн. Харин би аавыгаа сонгосондоо гэж хэлэн инээж байлаа. Би Чи ч ухаантай залуу байна. Чамд сайн бүсгүй олдох байхаа. Бас өвөөг

хайрладаг хүн чамд удахгүй олдоно гэв. Харин залуу Би тийм хүнээ олчихсон гэв. Би тиймүү азтай юмаа гэхэд тэр залуу машинаа замын хажууруу гаргаж зогсоогоод Тэр бүсгүй бол одоо миний хажууд байгаа бүсгүй юм шүү дээ гэхэд нь би машинаас буух гэтэл гараас минь атгаж намайг өөртөө татаж тэврээд Чамтай л учрах гэж би өдий болтол хүнтэй суугаагүй байх гээд намайг тэвэрсэн юм. Жил гаруй үерхсэний дараа найз залуугийн маань аав

биднийг дуудаж хуримын өдрийг товлосон юм. Би ч тэр өдөр жирэмсэн гэдгээ мэдээд давхар давхар баяр болж билээ. Аав маань бидний найрны дараахан бурхан болсон. Нас барахдаа Миний тэ нэг хүүг хайрласан охиндоо баярлалаа, аав нь үргэлж та нарыгаа харж хандах болно гээд өөд болсон. Удалгүй охин маань төрсөн нь аавыг минь орлож ханьд минь ирсэн хамгийн том бэлэг болсон.

Related Articles

Back to top button