Мэдээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгдэх Илон Маск өөрийн бүх тансаг орд харшуудаа зарж, 37 м.кв зөөврийн сууцанд амьдрах болжээ

Tesla-г үүсгэн байгуулагчийн шинэ байшин Техас мужийн Старбейст буюу SpaceX компанийн эзэмшил газарт байрладаг. Маскийн хэлснээр энэ нь түүний амьдрах үндсэн байршил болох ажээ. Өөрөөр хэлбэл ажилдаа ойр газар амьдрахаар шийдсэн нь тэр аж. Маск өөрийнхөө твиттерт ийн бичжээ: “Миний үндсэн байшин – SpaceX-ээс 50,000 ам.доллараар түрээслэж байгаа Бока-Чика / Starbase дэх байшин юм. Үнэхээр сайхан санагдаж байна.” гэжээ.

Хураагддаг/эвхэгддэг байшинг Boxabl компани үйлдвэрлэдэг бөгөөд үнийн хувьд 50,000 ам.доллараас илүү гарахгүй. Ийм байшинг шууд худалдаж авч болно эсвэл сард 250 ам.доллараар түрээслэх боломжтой. Байшинг нэг өдрийн дотор л үйлдвэрлэчихдэг нь давуу тал. Дэлхийн хамгийн баян хүний тоонд багтдаг энэ эр ямар байшинд амьдарч байгааг сонирхоцгооё.

Хураагддаг/эвхэгддэг байшингийн нийт талбай ердөө 37 метр квадрат.

Энэхүү байшинд хүний амьдралын хэрэгцээг хангах бүх зүйл бий. Даруухан, гэхдээ нүдэнд тусахаар.

2020 оны 5 дугаар сард Илон Маск бараг бүх активаа зарна гэж амласнаас энэ бүхэн эхэлсэн юм – тэрээр 130 сая гаруй доллароор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй хүн. Тэр зорилгодоо бараг хүрээд байна, одоогийн байдлаар 35 сая ам.долларын үнэтэй харшаа зарах л үлджээ.

Бизнес эрхлэгчийн ихэнх үл хөдлөх хөрөнгө Лос-Анжелест байрладаг, нэг нь л Хойд Калифорнид бий. Tesla-гийн ерөнхий захирал өөрийнхөө шийдвэрийг маш утга учиртай тайлбарлажээ: “Эд хөрөнгө намайг зүгээр л доош нь татаж байна” гэсэн юм. Маск хураагддаг/эвхэгддэг байшинд амьдрахаас өмнө ямар хөрөнгөтэй байсныг сонирхоцгооё. Хамгийн сонирхолтой нь эдгээр үл хөдлөх хөрөнгүүд зэрэгцээд байдаг. Тэрээр эдгээр худалдан авалтаа тайлбарлахдаа: үндсэн байшиндаа зориулж “буфер орчин” бий болгох зорилгоор хөрш байшингуудыг худалдаж авсан гэж нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Маск 13,800 м.кв талбайтай энэ эдлэн газрыг 2015 онд 20 сая ам.доллараар худалдан авч байжээ. Эдлэн газар нь 8 машины гараж, усан сан, зургаан унтлагын өрөө, найман угаалгын өрөөтэй. Бонуст нь уул ус, хотыг алсаас ширтэх гайхалтай харагдацтай газар.

Үйлдвэрийн комплекстэй байшинг 29 сая ам.доллараар заржээ

Хоёр давхар гэхээсээ илүүтэй уг байшин байрлах 6355 м.кв газрыг Маск 2016 онд 24,25 сая ам.доллараар худалдан авч байв. Эдлэн газарт нь усан сан, нэг машины далд гараж бий. Мөн үйлдвэр эрхлэн явуулах том байшинтай ажээ.
Колончлолын үеийн байшингаа 6,8 сая ам.доллараар зарав

Колончлолын хэв маяг бүхий энэ байшин 1964 онд баригдсан гэдэг. Маск тус үл хөдлөх хөрөнгийг 2019 онд 6,4 сая ам.доллараар худалдан авсан. 4 унтлагын өрөөтэй, 5 угаалгын өрөөтэй. Нийт 3440 м.кв талбайд цэцэрлэгт хүрээлэн, усан сан мөн хоёр машины гаражтай.
60-аад оны үеийн хэв маяг бүхий байшингаа 4,4 сая ам.доллараар зарсан байна

Сонирхол татаад байх онц зүйлгүй энэ байшинг Маск 2017 онд 4,3 сая ам.доллараар худалдаж авч байсан.
1962 оны энэ байшин гаднаасаа харахад даруухан ч гэлээ дотроо цэлгэр том өрөөтэй ажээ. Дөрвөн унтлагын өрөө, мөн адил хэмжээний угаалгын өрөөтэй. Камин, спа-салонтой гэнэ.

Шалон-роудад байрлах тансаг зэрэглэлийн орд харшийг 29 сая ам.доллараар зарав

Маск энэ байшинг 2017 онд 17 сая доллараар худалдаж авчээ. Өндөр таазтай, тансаг засал чимэглэлтэй, угаалгын өрөөгөөр баялаг байшин юм. Нийт 13 угаалгын өрөөтэй гээд та бод доо?

1999 онд баригдсан энэ байшин 1876 м.квадрат талбайтай, хоёр давхар номын сантай, театртай, дээд зэрэглэлийн хоёр ч унтлагын өрөөтэй, 1000 шил дарсны зоорьтой, бэлтгэлийн танхимтай. Магадгүй энэ нь түүний үндсэн байшин нь байсан болов уу. Мөн теннисийн талбай, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, жимсний талбай, таван машины гаражийг дурдах хэрэгтэй
Вилли Вонкийн байшинг 7,2 сая ам.доллараар заржээ

Гурван унтлагын болон гурван угаалгын өрөөтэй энэхүү ранчо америкийн жүжигчин Жин Уайлдерийн өмч байжээ. Жин Уайлдер – “Willy Wonka & the Chocolate Factory” киноны Вилли Вонкийн дүрээрээ алдаршсан нэгэн. Уг кино 1971 онд дэлгэцнээ гарч байсан юм. Маск ранчо дээрээ ирж амрах их дуртай гэж өөрийн твиттер хуудсандаа бичиж байсан удаатай. Маск үл хөдлөх хөрөнгийг 6,75 сая ам.доллараар 2013 онд худалдаж авч байсан бөгөөд сая Уайлерийн үеэл дүүд зээлээр буцаан зарсан байна. Мөн Чалон-роуд дахь хоёр ч объектыг 36 сая ам.доллараар зарсан мэдээлэл байгаа юм. Маск брокерын үйлчилгээ авдаггүй тул байшингуудын тухай тодорхой мэдээлэл байхгүй.
Брентвуд дэх байшингаа 4 сая доллараар зарав

Бизнес эрхлэгч энэ байшингаа үл хөдлөх хөрөнгүүдээ зарах амлалт өгөхөөсөө өмнө хамгийн түрүүнд зарсан байдаг. Гурван унтлагын болон угаалгын өрөөтэй, цонх нь шалнаасаа тааз хүртэл. Маск 2014 онд ойролцоогоор 3,7 сая ам.доллараар худалдаж авч байсан юм. 1133 м.кв талбай бүхий эдлэн газарт патио, далайн устай усан сан, спа бий. Хоёр машины гараж, цэлийсэн далай руу харсан байгалийн үзэсгэлэнт газар, хот, хавцлууд харагдана.
Өнгөрсөн жилийн 5 дугаар сард Маск байшингаа зарахаар зар тавьж байсан ч хагас жилийн дараа зараа буцаан авчээ. Гэхдээ твиттер худсандаа удахгүй шинэ эзэнтэй болох байх гэж бичсэн байсан юм.

Related Articles

Back to top button